Шинэ Засгийн газар Үндэсний эв нэгдлийн гэж нэрлэгдэх үү? (2006.01.16)

A- A A+
Шинэ Засгийн газар Үндэсний эв нэгдлийн гэж нэрлэгдэх үү? (2006.01.16)

Шинэ Засгийн газар Үндэсний эв нэгдлийн гэж нэрлэгдэх үү? (2006.01.16)

МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Улааны мэдэгдсэнээр бол МАХН-ын Бага хурлын IV хуралдаанаас шинэ Засгийн газрыг цаг алдалгүй даруй байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд парламентад суудалтай улстөрийн бүх намтай хамтран байгуулахаар тогтжээ. МАХН-ын  Бага хурал өнөөдөр 15 цагаас үргэлжлүүлэн хуралдаж, Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх юм байна.

МАХН-ын бага хурлын шийдвэрийн дагуу тус намын удирдлага  өчигдөр буюу ням гаригт Төрийн ордонд парламентад суудалтай улстөрийн намуудын дарга нарыг нэг нэгээр нь хүлээн авч уулзжээ. Ч.Улааны ярьснаас үзвэл шинэ Засгийн газрыг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэмээн нэрлэх гэж буй бөгөөд түүнийг яаралтай байгуулах талаар тус намаас гаргасан уриалгын дагуу намуудын удирдлагаас саналыг иь авахаар уулзалт зохион байгуулсан аж. “Өдрийн сонин”-д мэдээлснээр бол уг уулзалтад "Эх орон", БНН болон шинээр байгуулагдаад удаагүй байгаа "Ард түмний нам"-ын дарга нар тус тусдаа оролцсон бөгөөд МАХН-ын саналыг үндсэндээ дэмжсэн байна. Харин ИЗ-БНН болон Ардчилсан намын дарга нар хариу өгөөгүй байна.

Энэ уулзалтын талаар УИХ-ын гишүүн, Ард түмний намын тэргүүн Л.Гүндалай “ӨС”-д ярихдаа, манай нам дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. Түүний хэлснээс үзвэл Ард түмний намын Удирдах зөвлөл МАХН-ын  саналыг хүлээн аваад намын гишүүдийн хүрээнд авч хэлэлцсэн аж. Ингэхэд 90 хувь нь МАХН-тай хамтран шинэ Засгийн газарт орж ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн гэжээ. Гэхдээ бусад намын саналыг авсан нэрээр тэдэнд 1-2 сайдын суудал өгсөн болоод Засгийн газрыг сар шинийн өмнө, энэ долоо хоногт багтаан яаралтай хүчээр байгуулах гэж байна Л.Гүндалай мэдэгджээ.

МАХН-аас  ирүүлсэн саналд "Эх орон" намаас хариу өгч мэдэгдэл гаргасан байна. Эх орон  нам шинээр үүссэн улстөрийн нөхцөл байдлыг дүгнэж үзээд хамтарсан Засгийн газрын бурэлдэхүүнд оролцож ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ Эх орон намын мэдэгдэлд дурдснаар бол тус нам Засгийн газрыг МАХН "Эх орон" нам болон БНН-тай зөвшилцөн хамтран байгуулах нь зүйтэй гаж үзэж байна. Харин шинээр байгуулагдах Засгийн газрыг "Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” гэж нэрлэхийг  хүсэхгүй байгаа ажээ.