ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг эргүүлэн татахыг хүсч байна (2006.01.24)

A- A A+
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн  гишүүдийг эргүүлэн татахыг хүсч байна (2006.01.24)

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн  гишүүдийг эргүүлэн татахыг хүсч байна (2006.01.24)
.
Монголын үндэсний радио телевизийн ажиллагсдын Түр хорооныхон Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдтэй өчигдөр уулзаж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх болсноо мэдэгджээ. Олон нийтийн радио телевизийн тухай хууль хэрэгжиж эхлээд гурван сар өнгөрч байхад ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүн ажлаа хийж чадахгүй, улстөрийн нам хоорондын зөвшилцөл маягаар олон нийтийн байгууллагын ажилд хандаж байж болзошгүй хэмээн Түр хорооныхон үзэж байгаа аж. Тиймээс өнөөдөр гардуулах шаардлагадаа ОНРТ-ийг хуулийн хугацаанд бүртгүүлээгүй, захирлын томилгоо будилаантай, захирал нь удирдаж хяналт тавина гэсэн хуулийн дагуух үүрэг биелэгдэхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас Үндэсний зөвлөлийн бүх гишүүнийг эргүүлэн татахыг дурдсан байна.

Уг уулзалт дээр ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн мэдэгдснээр бол тэд гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын хороо, удирдан зохион байгуулах ёсзүйн хороог шинээр байгуулах зэрэг цөөнгүй ажил хийгээд байгаа ажээ. Мөн Ерөнхий захирал, дэд захирлаас гадна зохион байгуулалтын зургаан нэгжийг удирдах бүтцэд байлгах болж, тэдгээрийн захирлыг сонгон шалгаруулалтаар тодруулах журмыг батлаад байгаа юм байна. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл ОНРТ-ийн еөрнхий захирлын асуудлыг шийдээгүй байгаа нь хамт олны бухимдлыг төрүүлж байгаа юм.  "Боролдой" студийн захирал С.Мягмарыг Ерөнхий захирлаар  томилох тухай Үндэсний зөвөлийн 15 дугаар тогтоолыг хүчингүй хэмээн үзсэн тус зөвлөлийн нэр бүхий дөрвөн гишүүний  гомдлыг хэлэлцэх шүүх хурал өчигдөр болох байсан боловч хойшлогдсон ажээ.