ОНРТ-ийн шинэчлэлийн эхний үр дүн хоёр сарын дараа гарна (2006.01.27)

A- A A+
ОНРТ-ийн шинэчлэлийн эхний үр дүн хоёр сарын дараа гарна (2006.01.27)

ОНРТ-ийн шинэчлэлийн эхний үр дүн хоёр сарын дараа гарна (2006.01.27)

Олон нийтийн радио, телевизийн өчигдөр томилогдсон шинэ захирал С.Мягмар ингэж мэдэгджээ. Тэрбээр ОНРТ-ийг олон улсын жишигт нийцэхүйц байгууллага болгохоо амалсан байна. Чингэхдээ тус байгууллагад ямар нэг халаа сэлгээ хийхгүйгээр мөн өөрийн мөрийн хөтөлбөрийн  эхний  үр дүн хоёр сарын дараанаас гарч эхэлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд багтаж хуучнаар Монголын үндэсний радио, телевизийн шинэчлэл эхэлсэн байх ажээ.

Олон нийтийн радио, телевизийн (ОНРТ) Yндэсний зөвлөл удтал үргэлжилсэн маргаанаа өчигдөр шийдвэрлэжээ. Хуралдаж чадахгүй  байсан Үндэсний зөвлөл өчигдөр сая нэг хуралдан юуны өмнө даргаа өөрчилсөн байна. Yндэсний зөвлөлийн гишүүдийн гуравны нэг нь санал оруулбал уг асуудлыг хэлэлцэнэ гэсэн журмын дагуу тус зөвлөлийн  зургаан гишүүний санал  гаргаснаар даргаа өөрчлөх асуудлыг хэлэлцжээ. Н.Содномдоржийг чөлөөлөхөөр нууц санал хураахад гишүүдийн олонхи Тус хурлаар шууд хэлэлцсэн хоёр дахь асуудал нь ОНРТ-ийн ерөнхий захирлыг томилох явдал байжээ.  Өмнө нь захирлаар сонгогдоод байсан  “Боролдой” студийн захирал С.Мягмарт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураахад 15 гишүүний  найм нь дэмснээр тэрбээр ОНРТ-ийн ерөнхий захирал болсон байна.
С.Мягмар захирал болмогцоо ОНРТ-ийн дэд захирал болон телевиз, радио, “ММ” агентлагийн захирал нэр дэвшүүлж буй хүмүүсээ  Yндэсний зөвлөлд санал болгосон байна. ОНРТ-ийн дэд захиралд тэрбээр өөрийн гол өрсөлдөгч байсан “Аригу” ХХК-ийн захирал Л.Ариунбатыг дэвшүүлж, телевизийн захирлын    үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр болсон байна. Харин Монголын радиогийн захирлаар уг албыг хашиж буй Б.Пүрэвдаш хэвээр үлдэж,  “ММ” агентлагийн захирлаар “ТҮ-9” телевизийн редактор Ө.Отгонбаатар томилогдсон гэж өдөр тутмын хэвлэлүүд мэдээлжээ. 

ОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн даргаар шинээр сонгогдсон Х.Чилаажав энэ үеэр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ,  олон түмний санаа бодлыг тусгасан,  тэдэнд зориулагдсан нийтлэлийн бодлоготой ОНРТ байгуулахын тулд  Yндэсний зөвлөл нээлттэй, ил тод байх үйл ажиллагаа явуулна гэжээ.

ОНРТ-ийн ажилчдын Түр хороо Үндэсний зөвлөлийн дээрх шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түр хороо уг зөвлөлийн гишүүдийг эгүүлэн татах хүсэлтийг энэ хурлаас хоёр хоногийн өмнө  Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д тавьсан бөгөөд  энэ шаардлагаа үргэлжлүүлэн тавина гэж мөн өдөр мэдэгджээ. ОНРТ-ийн ерөнхий, дэд захирал, радио, телевиз, агентлагийн захирлуудыг улстөрийн намууд  тохиролцон хуваан авч байна гэж  Түр хороо  үзэж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Yндэсний зөвлөл 15 дугаар тогтоолоороо С.Мягмарыг ОНРТ-ийн ерөнхий захирлаар томилсон шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан Yндэсний зөвлөлийн таван гишүүн  шүүхэд хандсан байснаа татан авч байгаа ажээ. Энэ тухай энэ таван гишүүний нэг  Р.Бурмаа хэлэхдээ, бусдынхаа саналыг хүндэтгэн өргөдлөө шүүхээс татах босон хэмээн тайлбарласан байна.