Шинэ Засгийн газрын сайд нарт нэр дэвшигчид тодорлоо (2006.01.27)
Засгийн газрын танхим өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ эмхлэн байгуулагдана. Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд УИХ-д Засгийн газрын танхимын гишүүдээ УИХ-д өнөөдөр өргөн үдээс хойш мэдүүлсэн бөгөөд чуулганы хуралдаанаар батлах бололтой. М.Энхболдын Засгийн газар гишүүдээр дараахь эрхмүүд нэр дэвшсэн байна.
1. Шадар сайд – УИХ-ын гишүүн М.Энхсайхан /Ардчилсан нам/
2. Байгаль орчны сайд -Б.Эрдэнэбаатар /Эх орон нам/
3. Барилга хот байгуулалтын сайд –УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт /Ардчилсан нам/
4. Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн М.Сономпил /Ардчилсан нам/
5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд - Ө.Энхтүвшин /МАХН/
6. Гадаад хэргийн сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд /МАХН/
7. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд- Ц.Цэнгэл /МАХН/
8. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд –Л.Одончимэд /МАХН/
9. Сангийн сайд – УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан /МАХН/
10. Түлш, эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат /Эх орон нам/
11. Үйлдвэр, худалдааны сайд - УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан /БНН/
12. Эрүүл мэндийн яам сайд – УИХ-ын гишүүн Д.Гүндалай /Ард түмний нам/
13. Хуульзүй, дотоод хэргийн сайд – УИХ-ын гишүүн Д.Одбаяр /МАХН/
14. Хүнс, хөдөө аж ахуйн сайд – УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва /МАХН/
15. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд – УИХ-ын гишүүн Су.Батболд /МАХН/
16. Мэргэжлийн хяналтын сайд – УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх /МАХН/
17. Онцгой байдлын сайд – Н.Чулуунбаатар /Эх орон нам/
УИХ-ын чуулганы хуралдаан 16.30 байдлаар хуралдаагүй байна.