2006 оны 3 дугаар сарын мөнгөний тойм (2006.04.19)
Монгол Банкнаас энэ гуравдугаар сарын мөнгөний тоймыг гаргажээ.
Үйлдвэрлэл
2006 оны эхний улирлын байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл (2000 оны зэрэгцүүлэх үнээр) өмнөх оны мөн үөэс 2.5 хувь (4.1 тэрбум төгрөг)-аар өсч 168.6 тэрбум төгрөг болов. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өмнөх оны мөн үөийнхтэй харьцуулахад (2000 оны зэрэгцүүлэх үнээр) боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 11.9 хувиар нэмэгдсэн бол уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 1.4 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 0.2 хувиар тус тус буурсан байна.
Банкны салбар
Төрөөс явуулж буй банк, санхүүгийн салбарыг топворжуулах арга хэмжээний үр дүнд сүүлийн жилүүдэд банкны салбарын үр ашиг, эрсдэл даах чадвар сайжирч байна. Иргэд, байгууллагын банкинд итгэх итгэл дээшилж байгаа болон банкууд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь банкуудын эх үүсвэр нэмэгдэхэд нөлөөлж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкууд дүрмийн сангаа 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 8.0 тэрбум төгрөгт хүргэхтэй холбоотойгоор банкны салбарын өөрийн хөрөнгийн хэмжээ нэмэгдлээ. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор Интер, Капитрон банкууд нэгдэж Капитрон банк болон үйл ажиллагаа явуулж байна. Банкны дүрмийн сангийн доод хэмжээг өсгөснөөр банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, банк илүү том хэмжээний нэг зээл олгох чадвартай болох, санхүүгийн зуучлалыг арай өргөн хүрээтэй явуулах зэрэг ач холбогдолтой юм.
Мөнгөний нийлүүлэлт
2006 оны эхний улирлын байдлаар мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 1.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 323.3 тэрбум төгрөг буюу 36.2 хувь, өмнөх сараас 47.8 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар тус тус өсчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн 80 гаруй хувийг бараг мөнгөний, 20 орчим хувийг М1 мөнгөний өсөлт тус тус хангажээ. Үүнийг өнгөрсөн сарын байдалтай харьцуулбал, бараг мөнгөний өсөлт нийт мөнгөний өсөлтийн 74.4 хувийг, М1 мөнгөний өсөлт 25.6 хувийг эзэлж байна. Мөнгөний нийлүүлэлтийг бүтцээр нь авч үзвэл бага мөнгө буюу М1 мөнгө 22.6 хувь (банкнаас гадуурхи мөнгө 11.9 хувь, төгрөгийн харилцах 10.7 хувь), төгрөг болон гадаад валютын хадгаламж 77.4 хувийг тус тус эзэлж байна. Эдгээр мөнгөний агрегатуудыг тус бүрт нь авч үзье.
М1 мөнгө нь банкнаас гадуурхи мөнгө, иргэд байгууллагын төгрөгийн харилцах данснаас бүрддэг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад М1 мөнгө 61.0 тэрбум төгрөг буюу 28.6 хувь, өмнөх сартай харьцуулахад 12.3 тэрбум төгрөг буюу 4.7 хувиар тус тус өссөн байна. М1 мөнгөний жилийн өсөлтийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь иргэд, байгууллагын харилцах дансны өсөлт, үлдэх 20 орчим хувь нь банкнаас гадуурхи мөнгөний өсөлтөөр тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл, харилцах данс 48.9 тэрбум төгрөг буюу 60.7 хувь, банкнаас гадуурхи мөнгө 12.1 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар өссөн байна. Харин сарын өөрчлөлтийн хувьд банкнаас гадуурхи мөнгөний өсөлттэй холбоотойгоор М1 мөнгө нэмэгдсэн байна.
Бараг мөнгө нь иргэд байгууллагын төгрөг болон иргэдийн хадгаламжаас бүрддэг бөгөөд өмнөх оны мөн үеэс 262.2 тэрбум төгрөг буюу 38.6 хувь, өнгөрсөн сарынхаас 35.6 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар тус тус нэмэгджээ. Бараг мөнгөний жилийн өсөлтийн 59.0 хувийг төгрөгийн хадгаламжийн өсөлт, 41.0 хувийг валютын хадгаламжийн өсөлт эзэлж байна. Харин сарын өсөлтийн 53.5 хувийг төгрөгийн хадгаламжийн, 46.5 хувийг валютын хадгаламж эзэлж байна. Үүнээс харахад, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд бараг мөнгөний, ялангуяа иргэдийн хадгаламжийн өсөлт дийлэнх хувийг эзэлж байна. Энэ хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа бөгөөд банкууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, иргэд байгууллагын банкинд итгэх итгэл улам дээшилж байгаатай холбоотой юм.
Банкнаас гадуурхи мөнгө М2-ийн харьцаа сүүлийн жилүүдэд буурч байгаа нь ч
үүний нэг илрэл юм. Тухайлбал, энэ харьцаа тайлант сарын эцэст 11.9 хувь болсон нь 2000 оноос 27.1 нэгж, 2004 оноос 5.0 нэгжээр тус тус буурсан байна. Банкнаас гадуурхи мөнгө гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 77.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх сарынхаас 0.7 нэгжээр нэмэгдсэн бол өмнөх оны мөн үеэс 5.4 нэгжээр буурчээ.
Монголбанк 2006 оны 3 дугаар сард гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлтийг 186.5 тэрбум төгрөгт хүргэсэн нь өмнөх сараас 10.5 хувь, өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар тус тус нэмэгджээ.
Нөөц мөнгө 2006 оны 3 дугаар сарын эцэст 308.0 тэрбум төгрөг болсон нь өмнөх сараас 10.9 тэрбум төгрөг буюу 3.7 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 54.9 тэрбум төгрөг буюу 21.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт байв.
Үнэ
2006 оны 3 дугаар сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тарифыг 2000 оны 12 дугаар сар (суурь үе)-тай харьцуулахад 43.0 хувь, өмнөх оны мөн үөийнхээс 5.8 хувь, оны эхнээс 2.5 хувиар тус тус өсөв. Харин өмнөх сарынхаас 0.4 хувиар буурсан нь өмнөх жилүүдэд ажиглагдаж байгаагүй үзүүлэлт байв. Өмнөх Тайлант сард хэрэглээний 239 нэр төрлийн бараа, үйлчилгээний 23.8 хувийнх нь үнэ өсч, 10.5 хувийнх нь унэ буурч, 65.7 хувийнх нь үнэ тогтвортой байлаа.
Хүснэгт 1. Үнийн индекс (хувиар)
|
2006-III |
2006-III |
2006-III |
2006-III |
|
2000-XII |
2005-III |
2005-XII |
2006-II |
Хүнсний бараа |
158.7 |
107.3 |
103.5 |
99.2 |
Хувцас, гутал, бөс бараа |
111.7 |
102.2 |
100.4 |
100.0 |
Орон сууц, түлш, цахилгаан |
137.8 |
102.3 |
101.5 |
98.3 |
Гэр ахуйн бараа |
111.9 |
104.7 |
100.5 |
100.7 |
Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ |
132.7 |
112.1 |
105.0 |
100.6 |
Тээвэр холбооны үйлчилгээ |
140.7 |
105.2 |
101.6 |
100.7 |
Соёл боловсролын бараа |
131.7 |
108.3 |
101.6 |
101.0 |
Бусад бараа, үйлчилгээ |
139.6 |
104.7 |
102.5 |
101.6 |
Ерөнхий индекс |
143.0 |
105.8 |
102.5 |
99.6 |
2006 оны 3 дугаар сард хүнсний барааны бүлгийн үнэ 0.8 хувь, үүн дотроо мах, махан бүтээгдэхүүний үнэ 2.8 хувь, төмс хүнсний ногооны үнэ 0.8 хувь, орон сууц, түлш, цахилгааны бүлгийн үнэ 1.7 хувиар буурсан нь ерөнхий индекс 0.4 хувиар буурахад нөлөөлсөн байна. Харин хувцас, гутал, бөс барааны бүлгийн үнэ тогтвортой байж, бусад барааны бүлгийн үнэ 0.6-1.6 хувиар өсчээ.
Зээл, хүү
Тайлант сарын эцэст банкны салбараас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2005 оны мөн үөэс 310.6 тэрбум төгрөг буюу 48.5 хувь, өнгөрсөн сарынхаас 47.0 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар тус тус өсч, 951.7 тэрбум төгрөгг хүрчээ.
Өнгөрсөн оны эхний улиралд банкууд нийтдээ 263.1 тэрбум төгрөгийн зээл олгосноос 59.2 хувь нь төгрөгийн зээл, 40.8 хувь нь валютын зээл эзэлж байсан бол энэ оны эхний улиралд 395.6 тэрбум төгрөгийн зээл олгосноос 61.5 хувь нь төгрөгийнх, 38.5 хувь нь валютынх байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдлийг өмчлөгчөөр нь авч үзвэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 95.6 хувийг хувийн салбарт олгосон зээл, 3.3 хувийг улсын салбарт олгосон зээл, 1.1 хувийг бусад салбарт олгосон зээл тус тус эзэлж байна.
Зээлжүүлэпт хэдэн том банкинд илүү төвлөрсөн хэвээр байна. Зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээгээр Худалдаа хөгжил, Хөдөө аж ахуй, Голомт, Анод банкууд тэргүүлж байгаа бөгөөд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.0 хувийг бүрдүулж байна.
2006 оны эхний улирлын байдлаар банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ 54.4 тэрбум төгрөгг хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх сарынхтай ижил түвшинд байгаа боловч өнгөрсөн оны мөн үөэс 0.6 нэгжээр буурчээ.
Банкуудын төгрөгийн эээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх сарынхаас 0.8 нэгжээр өсч жилийн 28.3 хувьд, валютынх 0.5 нэгжээр өсч жилийн 15.8 хувьд хүрэв. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төгрөгийн зээлийн хүү 4.4 нэгж, валютынх 0.5 нэгжээр тус тус буурчээ. Төв банкны үнэт цаасны хүү өмнөх сарынхаас 0.5 нэгж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9 нэгжээр тус тус буурч жилийн 3.65 хувь болсон байна. Тайлант сард Засгийн газар 3.7 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй 288 хоногийн хугацаатай үнэт цаас гаргаж. 3.5 тэрбум төгрөгөөр борлогдов. Уг үнэт цаасны хуү жилийн 6.95 хувьтай тэнцэж байна.
Мөнгөний зах зээл
Банк хоорондын захын арилжаа нь заавал байлгах нөөцийн шаардлага, зохистой харьцааны үзүулэлтүүдийн хангалт, харилцагчдын хөрөнгийн хэлбэрийн эрэлтээс хамааран хийгддэг. 2006 оны 3 дугаар сард банкууд хоорондоо нийт 50.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд үүний 57.9 хувь нь овернайт зээл, 38.2 хувь нь репо нөхцөлтэй арилжаа, 3.9 хувь нь ТБҮЦ-ны хоёрдогч захын арилжаа байв. Эдгээр арилжааны жигнэсэн дундаж хүү жилийн 2.4 хувь байна.
Банкууд 2006 оны 3 дугаар сард дунджаар заавал байлгах нөөцөнд 56.3 тэрбум төгрөг байлгах шаардлагыг бүрэн хангаж ажилласан бөгөөд Монголбанк дахь банкуудын нөөц 114.8 тэрбум төгрөг байсны 58.7 тэрбум төгрөг нь илүүдэл нөөц хэлбэрээр байршиж байна.
Валютын ханш, гадаад валютын нөөц, гадаад худалдаа
Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартай харьцах ханш 2006 оны 3 дугаар сарын эцэст 1174 төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 26 төгрөг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 18.0 төгрөг буюу 1.5 хувиар чангарчээ. Тайлант сарын дундаж ханш 1183 төгрөг байлаа. Гадаад валютын улсын нөөцийн зохистой удирдлагын үр дүнд гадаад валютын цэвэр албан нөөц 2006 оны эхний улирлын байдлаар 350.1 сая ам. долларт хүрсэн нь манай улсын импортын 15.6 долоо хоногийн хэрэгцээг хангахуйц байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад валютын цэвэр албан нөөц 163.7 сая ам. доллар буюу 87.8 хувиар нэмэгджээ.
2006 оны 3 дугаар сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 462.8 сая ам. долларт хүрч, 2005 оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өсөв. Гадаад худалдааны алдагдал 3.2 сая ам. доллар болсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувь буюу 39.9 сая ам. доллараар багассан байна. Экспортод 229.8 сая ам. долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.5 хувиар өсчээ. Импортоор нийт 233.0 сая ам. долларын бараа, түүхий эд оруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.5 сая ам. доллар буюу 10.2 хувиар нэмэгдэв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 45.3 сая ам. доллар, түүхий болон боловсруулсан арьс шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 7.1 сая ам. доллар, үнэт ба хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлс 5.7 сая ам. доллар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 6.6 сая ам. доллараар тус тус өссөн нь нийт экспортын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлөв. Экспортод нийлүүлсэн барааны 89.4 хувийг валютын төлбөртэй худалдаа, 9.6 хувийг гадаадын захиалагчийн материалаар хийсэн бараа эзэлж байна.
Эрдэс бүтээгдэхүүн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, химийн болон химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, автобензин зэрэг бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь импортын өсөлтөд нөлөөлөв. Импортоор нийлүүлсэн барааны 79.1 хувийг валютын төлбөртэй худалдаа, 9.1 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 5.6 хувийг гадаадын захиалагчийн материал, эд зүйлс, 5.4 хувийг гадаадын тусламжийн бараа, 0.3 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлуүлсэн бараа тус тус эзэлж байна.
МОНГОЛБАНК