2007 оны төсөв, Үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч Н.Энхбаярын чуулганы хуралдаан дээр хэлсэн үг (2006.11.02)
Монгол Улсыг ирэх онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөн хөрөнгийн эргэлтийн талаар баримтлах УИХ-аар шүүн хэлэлцэхтэй холбогдуулан өөрийн байр суурь, санал бодлыг илэрхийлье.
Үндсэн чиглэлийн тухайд
Нэг. Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засгийн чадавхи сайжирч, ерөнхий төлөв байдал нь сайн байна. 2002 оноос хойшхи эдийн засгийн бодит өсөлт нэг жилд дунджаар 6.5 хувь байж, 2004 онд анх удаа 10.7 хувьд хүрч, 2005, 2006 онуудад төсөв алдагдалгүй гарч байна. Энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн 7.5 хувиар өсөх урьдчилсан тооцоо гарч байна. Гэхдээ энэхүү өсөлт хэр зэрэг чанартай өсөлт вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн тооцоолж байгаагаар цаашид зэсийн үнэ дэлхийн зах зээлд буурахаар байна. Энэ нөхцөлд манай эдийн заргийн чадавхи муудаж болзошгүй гэдгийг урьдчилан тооцож, хүндрэлээс гарах, эдийн засгийн өсөлтийг сааруулалгүй, харин ч хурдлуулах бодлогыг оновчтой тодорхойлж, ажиллах нь чухал юм. Ер нь цаашид эдийн засгийн өсөлтийг 10 хувиас доош байлгасан жилийг хөгжлийн хурд, боломжийг алдсан жил хэмээн үздэг болох хэрэгтэй. Нөгөө талаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гарч байгаагийн хэрээр ард иргэдийн амьдралын түвшинд ямар өөрчлөлт, дэвшил гарч байна вэ гэдгийг байнга бодолцож байх ёстой. Эрдэм боловсрол өндөртэй, мэргэжил, мэргэшлийн ур чадвар сайтай, эрүүл саруул биетэй, хөдөлмөрч, эх оронч хүмүүжилтэй, өндөр ёс суртахуунтай иргэдтэй байж улс орон хөгжинө. Товчхон хэлбэл хүний хөгжлийн асуудалд анхаарч, хүний хөгжлийн индексийн дагуу улс орны нийгэм-эдийн засгийн бодлого, зорилтыг төлөвлөн тодорхойлж, бүхий л иөөц боломжийг дайчлан ажиллах шаардлагатай байна.
Хоёр. Урьд өмнө хэрэгжүүлж, ард түмний талархалыг хүлээж байсан бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг үргэлжлүүлж, ирэх онд авто зам, эрчим хүчний салбарт зориуд анхааран хөрөнгө оруулалтыг түлхүү хуваарилахад Засгийн газрын бодлого чиглэгдэх ёстой. Хөрөнгө оруулалт нь урт болон дунд хугацааны бодлогод үндэслэсэн, аль болох өндөр үр өгөөжтэй, хоорондоо уялдаатай, тодорхой асуудал шийдэх, үр дүнд хүрэх зүйлд чиглэгдсэн байх нь зохистой. Улс орноо бүсчилэн хөгжүүлэх бодлогоо тодорхойлоод багагүй цаг хугацаа өнгөрлөө. Бүсийн төвүүдийг хөгжүүлэх талаар дорвитой төлөвлөж, гарт мэдрэгдэж, нүдэнд харагдахуйц ажил хийгдэхгүй байсаар байна гэж иргэд шүүмжилж байна. Тэднийг буруутгах аргагүй ээ. Тийм учраас иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээн авч, улс орныхоо хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг оновчтой болгохын тулд 2007 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсийн төвүүдийг хөгжүүлэх талаар тодорхой төлөвлөсөн арга хэмжээ, зардал тусгах шаардлагатай гэж үзэж байна. Бүсийн тулгуур төв хэмээн тодорхойлж, товлосны ач холбогдол нь чухамхүү тухайн бүсийнхээ нутаг дэвсгэрийн хөгжил, ард иргэдийн аж амьдралыг тэтгэхэд байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, хоорондоо уялдаатай, алсын хараатай бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд оршино гэдэг нь ойлгомжтой. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг оновчтой болгох тухай асуудлыг ярьж эхлээд олон жилийн нүүр үзэж байна. Харамсалтай нь энэ хугацаанд дорвитой хийгдсэн ажил бас л цөөн байна. Энэхүү хүнд асуудлыг нэг далайлтаар шийдэх боломжгүй нь тодорхой. Гэвч асуудал ярвигтай, хүнд хэцүү байгаа нь юу ч хийхгүн байхыг зөвтгөх арга яав ч биш эа. Зарим ажил, санаачлагыг өрнүүлэх нь зов хэмээн хүмүүс ярьж, хэлж, санал бодлоо илэрхийлж байна. Тухайлбал, ирэх төсвийн жилд аймгийн төвөөсөө болон хоорондоо 30 км дотогш зайнд оршиж байгаа сумдын зардлыг оновчтой төвлөрүүлснээр захиргааны зардлыг хэмнэх, харин эмнэлэг, сургуулийнх нь үйл ажиллагааг хэвээр хадгалах замаар засаг, захиргааны нэгжийн хэт тархай бутархай орон тоо, шат дамжлагын илүүдэл, давхардал, үрэлгэн байдлыг арилгах зохих арга хэмжээ авах хэрэгтэй гэж хүмүүс зөвлөж байгааг анхаарахгүй өнгарч болохгүй юм. Иргэдийн амьдралын шаардлага, хэрэгцээ нь эмнэлэг, сургууль, соёл, нийгмийн хамгааллын зэрэг төрөөс үзүүлэх халамж, үйлчилгээ болохоос хэн нэгэн Засаг дарга, төрийн түшмэдийн хүнд суртал, дарамт, хариуцлагагүй байдлыг тэвчээд сууж байх явдал бус юм. Товчоор хэлбэл, ард иргэд маань төрийн чанартай үйлчилгээг хүсч байгаа болохоос олон дарга, түшмэдийг байлгахыг эрмэлзэж байгаа бишээ. Тэгээд ч чанартай үйлчилгээг тооны олноор биш, ажлыи санаачлага, хариуцлагатай байх байдлаар үзүүлнэ. Шат дамжлагыг цөөрүүлж, хямдруулснаас хэмнэгдэх хоронгийг тухайн орон нутгийн иргэдийн аятай тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг чанаржуулахад зориулан зарцуулбал зохино.
Гурав. Эрхэм гишүүд та бүхний анхааралд хүргэх өөр нэгэн асуудал бол хөрөнгө оруулалт, үйлчилгээ гүйцэтгэлийн тендер шалгаруулалтын асуудал болно. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль үйлчилж эхлээд зургаан жил болж байгаа хэдий ч энэ ажлын зохион байгуулалт нэг хэсэг цэгцэрснээ дахин цалгардах байдалтай болж байна. Үүнээс шалтгаалан тендерийг зохион байгуулахад хугацаа алдаж сунжрах, шалгаруулалтын үеэр янз бүрийн ашиг сонирхлын зөрчил, будлиан маргаан үүсэж байгаагаас эмнэлэг, сургууль, зам цагтаа баригдахгүй, өвөлжилтийн бзлтгэл хугацаандаа хангагдахгүй, сэлбэг материал цагтаа нийлүүлэгдэхгүй, хөтөлбөр төсөл графиктаа хэрэгжихгүй байгаад Засгийн газар дүгнэлт
хийж цаашид зөв гольдролд оруулах нь зүйтэй.
Дөрөв. Бидний байнга ярьж, анхаарч байдаг тулгамдсан асуудал бол ажилгүйдэл, ядуурал билээ. Шуудхан хэлэхэд үндсэн чиглэлд ядуурлын хувь хэмжээг бууруулахаар төлөвлөсөн зорилт нь чамлалттай байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бололцоо, сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай болж буй нийгмийн хуримтлалыг ухаалгаар төлөвлөж, ажлын байр шинээр бий болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, хүнээ чанартай боловсролтой болгож, амьдралыг нь чанаржуулснаар ядуурлыг бууруулна гэдэгтэй та бүхэн санал нэгтэй байгаа буй заа. Иргэн хүн нийгэмдээ өөрийн чадах хэр хэмжээгээр хөдөлмөрлөж, баялаг бүтээхийн хэрээр ажлын байр бий болж, ядуурал бууриа. Энэ нь төр засгийн зорилт мөн учраас шинэ ажлын байр бий болгох талаархи иргэдийн саналыг дэмжиж, Засгийн газар ирэх оны төсөвт тодорхой хөрөнгө тусгаж, хэрэгжүүлэхийг чиглэл болгож байна. 2007 оныг “Ажлын байр шинээр бий болгох жил” болгон үр дунтэй олон ажил төлөвлөж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт санал болгож байна. Ажлын байр шинээр бий болгоход Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс олгох ёстой хувийг хуульд заасан хэмжээгээр буюу төсвийн 0.3 хувьтай тэнцэхээр төлөвлөж байх зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн өндөр настангуудаа анхаарахгүй байж таарахгүй. Ахмадуудад зориулсан сувилал байгуулах, эмнэлэг, үйлчилгээний хүртээмжийг нь нэмэгдүүлэх, ашиглалтанд орж буй орон сууцны тодорхой хувийг ахмадуудад олгож байх асуудалд зориуд анхаарч, гадаадын буцалтгүй тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оруулж ирж буй эх үүсвэрийг ашиглах замаар бодитой ажил хийх нь чухал байгааг Та бүхэнд хандан зориуд хэлэх байна. Үүнтэй холбогдуулан манай улсад урт удаан хугацааны бага хүүтэй зээлээр орон сууцтай болох төсөл хэрэгжиж зхлээд байгааг сануулъя. “Цалингаараа орон сууцтай болох” энэхүү чухал төслийг дэмжиж, сайн үр дүнд хүргэхийн төлөө төр засаг санаачлагатай ажиллах ёстой гэсэн байр суурь баримталж буйгаа илэрхийлье. Үүний зэрэгцээ стратегийн ач холбогдол бүхий орд газруудад, ялангуяа улсын зардлаар геологийн хайгуул хийж нооц нь тогтоогдсон газруудад төрийн оролцоог бий болгох талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатаи байна. Энэ талаар Үндсэн чиглэлд тодорхой зорилт тусгах хэрэгтэй гэж бодож байна.
Төсвийн төслийн талаар
Нэг. Төсвийн орлогын чадавхи сайжрахыг дагаад үрэлгэн сэтгэлгээ газар авах хандлагатай байдаг. Улиран одож буй төсвийн жилд УИХ, Засгийн газар ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч, улсын төсвөөс зохих хөрөнгийг зарцуулсан нь зөв. Шинээр гэр бүл бологсдод урамшуулал, хүүхдийн мөнгө, сурагчдын “Үдийн цай”, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг төсвийн боломжоо харгалзан нийгмийн чиглэлийн нэлээд олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Цаг агаарын тааламжтай байдал, дэлхийн зах зээл дээрх экспортын цөөн нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн ачаар бий болсон багаахан боломжоо байнга байх юм шиг бодож төр, засаг ч үрэлгэн, салан задгай болж, ард иргэд ч бэлэнчлэн тэжээлгэх хуучинсаг сэтгэлгээ рүү эргэн орвол хөгжил дэвшлээ тэтгэсэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн арга хэмжээнд зарцуулах хөрөнгө багасч, зргээд л төсөв нь алдагдалтай, ядуурал, ажилгүйдлийн түвшин нь өндөр хэвээр байх болно шүү. Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд ч ийнхүү анхааруулж, сануулж байгааг анзаарахгүй байж таарахгүй. Тийм учраас гадаад зах зээлийн тааламжтай нөхцөлд төсвийн алдагдал гаргахгүй байхаар тооцон төлөвлөж, ийм бодлогыг хэрэгжүүлбэл зохино. Цаашид ч төсвийн алдагдалгүй байх хуримтлал, чадавхийг бий болгоход” анхаарах нь зүйтэй.
Хоёр. Улсын Их Хурлаар баталсан татварын хуулийн өөрчлөлтөөр төсвийн орлого 180.0 орчим тэрбум төгрөгөөр буурна хэмээн тооцсон байна. Гэвч татварын багц хуулийг шинэчлэн баталж, татварын харьцангуй тааламжтай нөхцлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан татварын бааз суурь өргөжих, татвар төлөх явдал сайжрах учиртайг сайтар тооцож, төсвийн орлогыг бууруулахгүй байхаар ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Татварын шинэ хууль хэрэгжиж эхлэх бэлтгэлийг сайн хангаж, татвар төлөгчид орлогоо ил тод болгох, үнэн зөв тайлагнах, өөрөөр хэлбэл татвар төлөгчид олон баланс гаргадаг байсан хуучин жишгийг халж, орлогоо өөрсдөө шударгаар тодорхойлж, төлдөг болох сэтгэлгээг төлөвшүүлэх, нөхцлийг бүрдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх олон нөөц бололцоо байна гэдгийг Өмнөговь аймагт ажиллахдаа харлаа. Саяхан “Чин Хуа-МАК” компанитай шинэчлэн байгуулсан тогтвортой байдлын гэрээнд нэг тонн нүүрсний үнийг тухайн зах зээлийн үнээр буюу 29-30 ам.доллараар тогтоохын оронд түүнээс даруй 8-9 ам.доллараар доогуур буюу 21 ам.доллараар тогтоосон нь жилд хамгийн багаар бодоход 12 сая ам.долларыг татвараас займчуулах бололцоо олгож байна. Орон нутгийн өмч бүхий “Таван толгой” ХК нь нүүрсээ нэг тонныг нь найман ам.доллараар борлуулж байгаагаас төсөвт орох ёстой багагүй татвар төлөгдөхгүй байна гэж Мэргэжлийн хяналтын байгууллага, нутгийн ард иргэд шүүмжилж байна. Ийм байдлыг даруй засах нь зүйтэй. Энэ бол нэг л жишээ. Иймэрхүү боломж бололцоо болгоныг ашиглаж, төсвийн орлогыг бүрэн дайчлан төвлөрүүлэх талаар дутуу тооцсон зүйл байна. Энэ ажлыг Засгийн газар хэрхэн зохион байгуулахаас төсвийн орлогын бүрдэлт ихээхэн хамаарна гэдгийг анхааруулъя.
Гурав. Улсын нэгдсэн төсвийн зарлага ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний 42.3 хувь болж, энэ оноос 6.1 хувиар өсч байна. Улсын төсвийн зарлага орлоготойгоо уралдан өсч байгаад нухацтай дүгнэлт хийж, зарлага, санхүүжилтийг оновчтой, хэмнэлттэй болгоход айхаарлаа хандуулъя. Үүнтэй холбогдуулж эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, ил тод болгох чиглэлээр хийгдэж эхэлсэн төрийн албаны болон удирдлага, санхүүжилтийн шинэчлэл бараг зогсчихсон байна гэхэд хилсдэхгүй болов уу. Тухайлбал, 2001 оноос эхлэн хэрэгжүүлсэн Төрийн сангийн нэгдсэн тогтолцоо, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн механизм, Засгийн газрын санхүүгийн мэдээллийн удирдлагын систем зэрэг үр дүнгээ бодитойгоор өгч байгаа, ОУВС, Дэлхийн банк ззрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын өндрөөр үнэлж буй арга хэмжээг цаашид улам баяжуулан боловсронгуй болгох ажил хийгдэхгүй байгааг анхааруулъя. Учир иймд цалин, тэтгэврийг нэм ж байгааг тусад нь авч үзээд харин бусад зарлагыг аль болохоор өмнөх жилийн хэмжээнд “царцааж” барих бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа сонордуулъя.
Дөрөв. Төсвийн жилд орон нутгийн хөгжлийг анхаарч, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг өндөржүүлэхэд санаа тавьж, төвлөрсөн төсвөөс 20.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь сайшаалтай. Улсын Их Хурлаас баталсан “Зарим барааны үнийн өсөлтийн тухай” хууль хэрэгжиж эхэлснээр үнийн өсөлтийн албан татварын орлогоор “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-д 120 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр урьдчилсан тооцоо гарчээ. Энэхүү хөрөнгийн дийлэнх хэсгийг Эрдэнэт үйлдвэрийн зэсийн үнийн өсөлтөөс бүрдүүлжээ. Харин Монголбанкинд худалдсан алтны хэмжээ өмнөх оноос бараг хоёр дахин буурсан урьдчилсан тооцоо гарсан байна. Үүнтэй холбогдуулж хэлэхэд УИХ, Засгийн газраас идэвх санаачлага гарган, алт олборлодог аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, улсад худалдан авах алтны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд зохих арга хэмжээ авах нь зүйтэй гэж санагдаж байна.
Тав. Улсын Их Хурлын энэ оны хаврын чуулганаас батлан гаргасан Авлигын эсрэг хууль 2006 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж үйлчилнэ. Энэ хуулийн хэрэгжилтийн гол баталгаа болох, авлигын эсрэг тэмцлийг зохион байгуулж үр дүнд хүргэнэ гэсэн итгэл найдвар тавьж байгаа. Авлигатай тэмцэх газрыг байгуулах, түүний үйл ажиллагааг эхнээс нь саадгүй, үр нөлөөтэй явуулах хэмжээнд тус байгууллагад зориулсан зардал, санхүүжилтийн асуудлыг энэ удаагийн төсөвт анхааран тусгаж шийдвэрлэх нь зүйтэй. Авлигатай тэмцэх газрыг зохион байгуулалт, хүн хүч,” санхүүгийн хувьд үүргээ зохих ёсоор биелүүлэхэд нь хангалттай байлгах асуудал нь цаашид тэрхүү шинэ байгууллагын үйл ажиллагаанаас нийт ард түмэн хүсэн хүлээж байгаа үр дүн гарч, нийгэм авлигаас цэвэрших нэн чухал угтвар нөхцөл болно гэж үзэж байна. Мөн нэгдсэн төсвийн зарлагын төсөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 434.2 сая төгрөгийн захиалга ирсэн байхад энэ төрлийн зардлыг төсөлд огт. тусгаагүй юм байна. Гэтэл манай улсын гэмт хэргийн түвшинд мэдэгдэхүйц хэмжээний бууралт ажиглагдаагүй, эрүүгийн нөхцөл байдал таагүй хэвээр байсаар атал түүнээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төсөлд тусгахгүй байх үндэсгүй юм. Цаашид гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг нэгэнт үйлдсэн хойно нь нөхөн илрүүлж, хариуцлага хүлээлгэхээсээ илүү түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарал төвлөрүүлж ажиллах явдлыг тэргүүлэх бодлого болгон баримтлах нь зүйд нийцнэ. Энэ нь ч улсад хямд төсөр тусна гэдгийг та бүхэн ойлгож байгаа бизээ. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг уг ажилд шаардлагатай хэмжээнд нь шийдвэрлэж, үр ашигтай үйл ажиллагааны боломж нөхцлөөр хангах нь зүйтэй гэж үзэж байна.
Зургаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Сургуулийн үдийн цай” хөтөлбөрийг УИХ дэмжиж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаад эцэг эх, багш нар, хүүхдүүд талархалтай байна. 2007 онд 1-ээс IV ангийн хүүхдүүдийг энэ хөтөлбөрт хамруулахаар төлөвлөснийг зүйтэй арга хэмжээ гэж үзэж байна. Үүний зэрэгцээ ЕБС-иуд 2008 оноос 12 жилийн сургалтанд шилжих гэж байгаатай холбогдуулан 2007 онд урьдчилж ихээхэн бэлтгэл хангах хэрэгтэй. Энэ чиглэлээр төсөвт тодорхой хөрөнгө мөнгө тусгайлан тусгах талаар УИХ анхаарч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн байгааг нь дэмжих, шинээр бий болгох талаар төсөвт тодорхой тусгах хэрэгтэй юм.
Долоо. Монгол Улс шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, шинжлэх ухаан, технологийн хуулийг боловсруулан баталж, шинжлэх ухаан, технологийн салбарыг санхүүжүүлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийг зориулахаар хуульчлан баталсан билээ. Үүний дагуу 2003 онд санхүүжилтийг нэмэгдүүлж, төсвийн зардлыг дөрвөн млрд 605 сая төгрөг буюу ДНБ-ний 0.35 хувьд хүргэж, 2005 онд 5.3 млрд төгрөгийн санхүүжилт хийж, улмаар 2006 онд 6.2 млрд төгрөгийн зардал төлөвлөсөн нь 2000 оныхоос 2.3 дахин нэмэгдсэн байна. Үүний үр дүнд төсвийн байгууллагуудад ажилладаг эрдэм шинжилгээний ажилтнуудын амьжиргааны төвшин тодорхой хэмжээгээр дээшилж, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлүүдээр судалгаа шинжилгээний ажил хийх суурь тавигдаж байна. Ингэснээр биотехнологи, мэдээллийн технологи, электроник, нанотехнологийн чиглэлээр залуу судлаачид бэлтгэгдэж, өндөр зэрэглэлийн технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаад эрдэмтэд урамшиж, 2020 он хүртэл шинжлэх ухааныг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний төслийг олон улсын дэмжлэгийн дор тодорхой хөрөнгө, хүч, цаг хугацаа зарцуулан боловсруулж дуусаад байна. Гэтэл 2007 оны төсвийн төсөлд шинжлэх ухаан, технологийн салбарын зардлыг хоёр тэрбум төгрөгөөр бууруулж, 2003 оны түвшинд төлөвлөжээ. Ингэснээр “ШУТ-ийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлд заасан шинжлэх ухаан, технологийн зардалд ДНБ-ний 1.5 хувиас доошгүйг зарцуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг зорих бус огцом ухралт хийхээр болсон байна гэж эрдэмтэд маань бухимдаж байна. Тэд төсвийн хуулиар дамжуулан шинжлэх ухааны талаар төр засгаас ямар бодлого явуулж буйг ойлгохгүй байна хэмээн учирлаж байна. 2007 оны хувьд ДНБ-д шинжлэх ухаан технологийн зардлын эзлэх хувь ердөө 0.16 хувь буюу одоогоос 15 жилийн өмнөх түвшинд очиж, дээрх хуулинд заасан хэмжээнээс даруй 10 дахин буурахаар болж байгаа ажээ. Ийм байдалд хүргэхгүйн тулд 2007 онд шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийг сүүлийн жилүүдэд өсч ирсэн динамикаар нь санхүүжүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй гэж ү.чэж байна.
Найм. 2007 оны төсөв ядуурлыг бууруулах, ажлын байр шинээр бий болгох бодлоготой ихээхэн уялдах ёстой гэдэгтэй та бүхэн санал нийлэх буйзаа. Ер нь ядууралтай зөвхөн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх замаар тэмцэхийг оролдох, эсхүл “дайн зарлалаа” хэмээн сүржигнэн тунхаглаад аргаа олохгүй зүгээр суухын аль нь ч үр дүнд хүргэхгүй нь тодорхой байна. Тийм учраас ажлын байр бий болгох бүхий л боломжийг дайчлах бодлого дээр төвлөрөх шаардлага амьдралаас зүй ёсоор урган гарч байна. Миний бие Засгийн газарт хандаж 2007 оныг “Ажлын байр шинээр бий болгох жил” болгохыг уриалж байгаагаа дахин хэлье. Үүнтэй холбогдуулж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д хуулийн дагуу төвлөрүүлэх ёстой хөрөнгийг олгож, жижиг. дунд бизнесийг хөгжүүлэхийн тулд олгогдож буй зээлийг хүүгүй олгодог болох, мөн зээл болон бага оврын тоног төхөөрөмжийн лизингийн баталгааны тодорхой хувийг Засгийн газраас гаргаж байх механизмыг бий болгож, хэрагжүүлэх талаар тодорхой хөрөнгийг тооцож, 2007 оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ арга хэмжээг ялангуяа залуучуудад зориулж хэрэгжүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, эсхүл их, дээд сургуульд суралцаж төгсөөд ажилд орж чадахгүй байгаа залуучууд ийм л дэмжлэг авч байж ажилтай, амьдралтай болно. Оюутан залуус маань ийм бололцоо байгааг мэдвэл мэргэжлээ сонгохдоо ч хариуцлагатай хандаж, хичээл сурлагадаа ч ихээхэн мэрийх болно гэдэгт итгэлтэй байна.
Ес. Бүртгэл, мэдээллийн тоттолцоог боловсронгуй болгох талаар УИХ, Засгийн газар цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Сонгуулиа шударга явуулах, иргэдийнхээ өмч хөрөнгийг бүртгэн баталгаажуулж, улмаар эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцлийг нь бүрдүүлж өгөх, авлига, хээл хахууль, гэмт хэрэгтэй тэмцэх, улс орны хөгжлийг бодитойгоор харж тооцох зэрэг ажилд энэхүү цогц арга хэмжээ нь ихээхэн тус болох нь дамжиггүй. 2007 оны төсөвт энэ чиглэлээр тодорхой хөрөнгө тусгах нь зүйтэй аж.
Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар
Макро эдийн засгийг тогтворжуулж, өсөлтийг дэмжих нэг хөшүүрэг бол төрөөс баримтлах мөнгөний бодлого байдаг. Сүүлийн жилүүдэд инфляцийн түвшин буурч байгаа нь макро эдийн засгийн тогтвортой нөхцөл байдлыг дэмжих нэг хүчин зүйд болж байгааг тэмдэглэн хэлэх байна. Монголбанкнаас зээлийн өндөр өсөлттэй банкуудад нарийн хяналт тавьж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг чангатгах хэрэгтэй байна. Ер нь зарим Хадгаламж, зээлийн хоршоодын буруу үйл ажиллагаанаас болж олон мянган ард иргэд хохирсноос сургамж авч, санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг хянах хяналтыг эрс чангатгах хэрэгтэй байна. Мөн орон сууцны санхүүжилт болон цахим банкны үйлчилгээ зэрэг бизнесийн шинэ үйл ажиллагааны хяналт шалгалтыг бэхжүүлэх, эрсдлийн удирдлагын тогтолцоог эрчимжүүлэх нь чухал. Санхүүгийн салбарын гол сул талуудыг олж тогтоох, банкны салбарын үйл ажиллагаа доголдох үед авч хэрэгжүүлэх эрсдлийн урьдчилсан хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж мөрдйх нь чухал байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль батлагдсан. Эдгээр хуулиудын хэрэгжилтийг сайтар зохион байгуулах нь төрөөс баримтлах мөнгөний бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг мөн.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхэн Монгол хүний хөгжилд анхаарал хандуулах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх, хүнийг ажил хөдөлмөртэй болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх, улс орныхоо хөгжлийг ахиулах зорилготой эдгээр баримт бичгийг тал талаас нь дэлгэрэнгүй ярилцан хэлэлцэж, дээрх саналуудыг сайтар судлан харгалзан үзэж, батлан гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье.