2000 оноос хойшхи төрөөс баримталсан мөнгөний бодлогын үр дүнгийн товч тайлан

A- A A+
2000 оноос хойшхи төрөөс баримталсан мөнгөний бодлогын үр дүнгийн товч тайлан

2000 оноос хойшхи төрөөс баримталсан мөнгөний бодлогын үр дүнгийн товч тайлан

Монголбанкны 2000-2006 онуудад нийт хийж гуйцэтгэсэн ажлын хураангуй тайланг УИХ саяхан хэлэлцсэн.
Уг тайлангаас үзвэл Монголын банкны салбарын нийт активын хэмжээ 2006 оны наймдугаар сарыг 2.2 их наяд (триллион)төгрөг болон 2000 оны эцэстэй харьцуулахад ес дахин өсч эдийн засаг эрчимтэй мөнгөжих үйл явц зургаа дахь жилдээ ургэлжилж байгаа ажээ.

Банкны салбарын гол бүтээгдэхүүн болох зээл16.5 дахин өсөхийн хажуугаар зээлийн чанарын үзүүлэлт болох чанаргүй зээлийн эзлэх хувь хэмжээ 2000 онд байсан 22 хувиас энэ оны наймдугаар сарын байдлаар 6.1 хувь болж буурсан. Банкнаас зээлдүүлсэн мөнгө хугацаандаа хүүтэйгээр төлөгддөг соёл иргэд, бизнес эрхлэгчдийн дунд дадал болж байна. 1990-ээд оны дунд үеийн банкны зээлийг тойрсон авилга, хээл хахуулийн асуудал үгүй болж зээлжих эрх болон сонголт нь нийт иргэд, бизнес эрхлэгчдийн өмнө нээлттэй болсон. Зээлийн бүтээгдэхүүний хугацаа уртасч нэр төрөл олширлоо.

Банкны санхүүгийн зуучлалын нөгөө нэг бүтээгдхүүн болох хадгаламжийн хэмжээ 2000 оны эцэст 128 тэрбум төгрөгтэй тэнцүү байсан төвшингөөсөө 9.2 дахин өсч 2006 оны наймдугаар сарын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна.
Итгэлийн дараагийн үзүүлэлт болох банкнаас гадуурхи мөнгөний нийт мөнгөнд эзлэх хувь хэмжээ 2000 оны 39 хувиас 2006 онд 13.5 хувь болтлоо буурч мөнгө банкны салбараар дамжин улс орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байна.

Банкны салбарт хувьчлал амжилттай өрнөж ХХБ, ХААН банкууд гадаадын хөрөнгө оруулагч эзэдтэй болсноор тэдгээрийн үйл ажиллагаанд хөгжингүй орны дэвшилтэт технологи, санхүүгийн эх үүсвэр болон удирдлагын дадлага туршлага нэвтэрч байна.

Мөнгөний бодлогын хувьд Монголбанк өөрийн гэсэн хэв загвартай болж Төв банкны үнэт цаас (ТБүЦ)-аар дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг зохицуулж байна. Мөнгө зээлийн агрегатууд 2000 оноос хойш маш өндөр хурдацтай өссөн орчинд Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хатуу бодлогоор хязгаарлан барихыг урьтал болголгүй эдийн засгийг мөнгөжүүлэх, инфляцийг хязгаарлах, банк санхүүгийн зуучлалыг аль болохоор дэмжих уян хатан бодлого баримталж ирсэн.

Төгрөгийн америк доллартай харьцах ханш 2000 оноос хойш дундчаар жилийн 1-3 хувийн сулралттай явж ирсэн нь гадаад худалдаанд оролцогчдод өөрийн мөнгөн хөрөнгийн урсгалыг урьднаас зохицуулан таамаглах бололцоог олгож байв. Харин 2005 оны сүүлчээс төгрөг долларын эсрэг чангарах болсон нь гадаадад ажилалагсадын мөнгөн гуйвуулга, банк уруу чиглэсэн хадгаламжийн урсгал, гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдэн буй нөлөөгөөр төгрөг долларын тэнцвэрт ханшийн төвшин өөрчлөгдөхөд хүргэжээ.

Алтны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монголбанк алт үйлдвэрлэгчдээс алт худалдан авах ажиллагааг эрхэлж ирсэн. Монгол Улсын валютын нөөцийг 2003 оны арванхоёрдугаар сард ОХУ-д их өрийг төлөхөөс өмнөх үеийн төвшинд сэргээн бүрдүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын нэгэн баталгаа болж байна. Арилжааны банкийг хянах үүргээ Монголбанк сайн биелүүлж ирснийг 2000 оноос хойш нэг ч арилжааны банк дампуурах юмуу, санхүү төлбөрийн чадвар нь буураагүй явдал илэрхийлнэ.

Банк хоорондын бэлэн бус төлбөр тооцооны хүрээ тэлж зээлийн картын хэрэглээ Монголд нэвтэрсэн. Монголбанк 2000 оноос хойш улсын төсөвт нийт 25.1 тэрбум төгрөгийг өөрийн үйл ажиллагааны ашгийн чөлөөлөлт үлдэгдлийн хэлбэрээр шилжүүлжээ.

Дээр дурьдсан амжилтын хажуугаар шийдлээ хүлээж буй олон тулгамдсан асуудлууд байсаар байна. Үүнд:
♦ Шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй Хэрэглээний үнийн Индекс (ХүИ) 2005 онд нэмэгдэн жилийн 9.5 хувь болсон нь өндөр үзүүлэлт бөгөөд инфляцийг эргэн 2006-2007 онуудад жилийн 5-бхувьд буулгах.
♦ Зээлийн эрсдлийг харуулах үнэлгээ болох зээлийн хүү Монголд 2000 оноос буурсан хэдий ч иргэд, бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн төвшинд очтлоо буурахгүй байна. Монгол-банкнаас энэ сэдвээр 2006 оны дөрөвдүгээр улиралд онол практикийн бага хурал хийж энэ асуудлыг банкныхан, эрдэмтэд, бизнес эрхлэгдийн хурээнд хэлэлцэхээр бэлтгэж байна.
♦ Банкны зээл эргэн төлөгдөхгүй болох тохиолдолд шүүх, шүүхийн шийдвэр гуйцэтгэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн зугээс учрах эрсдэл төдийлөн буураагүй. Хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болох ёстой.
♦ Инфляци тогтвортой болсон орчинд санхүүгийн хэрэгслүүдийн хугацааг дорвитой уртасгах цаг нь болсон.
♦ Эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдол бухий ипотекийн зах зээлийг Монголд гунзгий нэвтрүүлэх шаардлага, эрэлт нь байна.
♦ Татвараас зайлсхийх зорилгоор аж ахуйн нэгжүүд 2-3 өөр санхүүгийн тайлан гаргадаг зуршил хэвээр байна. Сүүдрийн эдийн засгийн эзлэх хувь хэмжээ харыдангуй том хэвээр.
♦ Банк санхүү зээлийн үйлчилвэний нийлүүлэлтийг улам өргөжүүлэн санхүүгийн зуучлалын хүрээг улам тэлж нийгмийн бүх давхрааг үүнд татан оруулах.
♦ Бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалыг амьдрал дээр хэрэгжүүлэх эхний алхамыг Монголбанк хийсэн ч энэ хандлага үргэлжлээгүй.
♦ Хөрөнгийн захын үйл ажиллагаа олигтой идэвхжиж чадаагүй байгаа нь банк санхүүгийн салбар дахь ерөнхий эрсдэлд нөлөөлдөг.
♦ ХЗХ-н хараа хяналт.

Дээр дурьдсан асуудлуудыг дэс дараатай шийдвэрлэхийг зорьж, ирэх жилүүдэд энэ чиглэлээр Монголбанк идэвхтэй ажиллах болно гэж уг тайланд тус тус дурджээ.

Хүснэгт 1. Мөнгө, санхүүгийн ерөнхий үзүүлэлтүүд, өөрчлөлт 2000-2006 онд


Yзүүлэлтүүд

2000

2001

2002

2003

2004

2005

2006/8

Мөнгө санхүүгийн үзүүлэлтүүд

Нийт мөнгө (М2) (тэрбум)

258.8

331.1

470.1

703.3

847.0

1170.1

1515.9

Нийт мөнгөний өсөлт жилээр

17.5

27.9

42.0

49.6

20.4

¦38.1

-

Инфляци %

8.1

8.0

1.6

4.7

11.0

9.5

4.7

Банкны нийт актив (тэрбум)

2257

332.7

493.0

826.1

1108.8

1587,6

2121.6

Банкуудын нийт активын өсөлт жилээр %

23,8

47.4

48,2

67.6

34.2

43.2

-

Банкнаас гадуурхи мөнгө %

39.0

33.0

25.7

18.7

16.9

13.0

13.5

Зээл (тэрбум)

66.8

135.1

231.5

442.2

606.8

859.9

1104.1

Зээлийн өсөлт жилээр

-13.8

102.2

71.4

91-0

37 2

41.7

-

Хадгаламж (тэрбум төгрөг)

128.1

174.9

282.4

490.5

525.7

901.0

1172 9

Хадгаламжийн өсөлт жилээр

217

36.5

61.5

73-7

27.6

44 0

-

Чанаргүй зээл (тэрбум)

14.6

9.1

117

21.2

39.1

49.5

67.4

Чанаргүй зээлийн өсөлт( жилээр)

-6.4

-37.7

28,6

81,2

84.4

26.6

-

Чанагүй зээл (нийт зээл %)

21.9

6 7

5.1

4.8

6.4

5.8

6,1

Төгрөгийн зээлийн дундаж хүүний түвшин (жилийн хуваарь)

34 7

41.4

33.4

31-5

. 30 0

28.3

28.1* /

Валютын зээлийн дундаж хүүний түвшин (жилийн хуваарь)

25.8

22.2

19.8

19 6

17.9

14.8

16.3

Галаад валютын цэвэралтан нөөцийн өсөлт жилээр (%)

140.7

160.1

225.9

129,2

163.6

293.0

455 1

Гадаад валютын цэвэр албан нөөцийн өсөлт жилээр (%)

20.4

13 8

41.1

-42.8

26.6

82 2

527

Санхүүгийн зуучлалын үзүүлэлтүүд

Нийт мөнгөн ДНБ

25.4

29.7

37.9

48.1

44.3

51.6

-

Зээл ДНБ

6.6

12.1

18 7

30.3

31.8

37.9

-

Хадгаламж ДНБ

9.1

121

17.6

24.9

27.0

30.6

-