Б.Батжаргал: Төсөв, мөнгөний бодлого боловсруулагчдын үгийг шийдвэр гаргагчид сонсохгүй байна (2008-09-30)

A- A A+
Б.Батжаргал: Төсөв, мөнгөний бодлого боловсруулагчдын үгийг шийдвэр гаргагчид сонсохгүй байна (2008-09-30)

Б.Батжаргал: Төсөв, мөнгөний бодлого боловсруулагчдын үгийг шийдвэр гаргагчид сонсохгүй байна (2008-09-30)

Төсвийн алдагдал 244 тэрбумд хүрэхээр байна хэмээн Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргалтай “Зууны мэдээ” сонин /¹234/ ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Түүний хэлснээр хэрэв одоо Засгийн газар төсвөө хумихгүй бол инфляци 50-60 хувьд хүрэхээр байгаа аж. Төвбанк гурван ч удаа мөнгөний бодлогоо чангалсан атал  төсөв нь улам тэлжээ. Төсөв, мөнгөний бодлого тодорхойлогчдын үгийг шийдвэр гаргагчид сонсохгүй байна хэмээн тэрбээр үзэж байна.  Өнөөдрийн байдлаар цалин, тэтгэвэр, халамжийн татаасын зардал нийлээд улсын төсвийн 76 хувийг эзэлж байгаа гэж Б.Батжаргал мөн мэдэгджээ. Зургаан хувийн инфляцийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Яагаад гэвэл импортлогдож байгаа инфляц нь 8-9 хувь хүрсэн хэмээн ноён Б.Батжаргал мөн хэлжээ.

Түүний хэлснээс үзвэл Сангийн яамны санал Засгийн газарт хүлээн зөвшөөрөгдөхгүй байсаар удаж байгаа ажээ. Тухайлбал,  2008 оны төсөв батлагдаж байх мөчид инфляц өсөх нь гэдгийг Сангийн яам анхааруулсан авч Засгийн газар тоогоогүй байна. Хөрөнгө оруулалт нь 2005 онтой харьцуулахад 9,5 дахин нэмэгдсэн. Цалинг биднээс хамаарахгүйгээр 200 хувь өсгөсөн. Шинээр маш олон нийгмийн халамжийн арга хэмжээ хэрэгжүүлсэн. Энэ бүхэн нь инфляцийг асар ихээр өсгөх нь гэсэн дохиог өгсөн байсан. Бид ийм их зардал гаргаж болохгүй гэж танилцуулга материалаа байнга л өгсөн. Бидэнд зангарагтай мэдэгдэл хийх цаг хугацаа байгаагүй. Мэдэгдэл хийж, дуу хоолойгоо гаргах ганц боломж нь энд тэндэхийн уулзалтууд. Үүнээс өөрөөр бидэнд үгээ хэлэх боломж байдаггүй гэж Сангийн аямны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал хэлжээ.

2008 оны сүүлийн улиралд төсвийн нөхцөл байдал маш хүндрэхээр дүр зурагтай  байгаа аж. Өнгөрсөн сарын гүйцэтгэлээр 178 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Оны эцэст 244 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж мэдэхээр байна хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. Засгийн газар энэ алдагдлыг бонд гаргаж санхүүжүүлэх ганц арга бий. Ингэвэл эргээд эдийн засагтаа муу нөлөөтэй. Хоёрдугаарт, Засгийн газар бонд гаргая ч гэсэн хүү багатай учир зах зээл худалдаж авахгүй байна. Монголбанк бодлогын хүүгээ өсгөөд байдаг. Төвбанкны үнэт цаасны хүүнээс илүү хүү бодож бонд гаргая гэвэл зардалд нь 34-44 тэрбум төгрөг гаргах тооцоо байна. Энэ бол галзуурал. Бид төсвийг танахаар шийдсэн. Ингэснээр Монголбанкныхаа мөнгөний бодлогыг дэмжиж, дараа онд гарах алдагдлыг бууруулах ганц гарц байсан. Бид ч танасан. Одоо алдагдалгүй. Бид алдагдлыг энэ оны тодотголоор үгүй болгочихвол ирэх онд танах бодлогоор явах учир тэнцвэртэй.

Одоо улстөрчид хариуцлагатай бодох цаг болсон.  Тэтгэврийг 20, цалинг тав буюу түүнээс бага хувиар өсгөх боломж бий.  Хамгийн гол нь төсөв, мөнгөний бодлого боловсруулагчдын үгийг сонсохгүй байна хэмээн тэрбээр дахин мэдэгдэв.