Нээлттэй Нийгэм Форумаас төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангахад иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тавих хяналтыг нэмэгдүүлэх, улмаар хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн бус байгууллагуудын дунд жил бүр Мониторингийн тэтгэлэгт хөтөлбөр нээлттэй зарлан явуулдаг билээ. 2012 онд тус хөтөлбөрт оролцохоор нийт 62 төсөл ирүүлснээс 29 төсөл шалгарч, Улаанбаатар хотод 14, хөдөө орон нутагт 15 байгууллага тус бүр мониторинг хийхээр боллоо.
Иргэний нийгмийн байгууллагууд төр засгийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагыг сайжруулах зорилгоор олон нийтийн ашиг сонирхолыг төлөөлөн төрийн болон нийгмийн үйлчилгээ, төсөв, төрийн хариуцлага, ил тод байдал, уул уурхай газрын тос байгалийн хий болон хүний эрхийн гэсэн 5 салбар чиглэлээр төр засгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийх цогц үйл ажиллагаа явуулах болно.
Мониторинг хийхээр шалгарсан байгууллагуудын нэрс
|
Байгууллагын нэр |
Төслийн зорилго |
Төсвийн зарцуулалтад хяналт тавих чиглэлээр |
||
1 |
Ховд аймгийн ажил олгогч эздийн Бадрал холбоо ТББ |
Монгол улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин олгож буй санхүүжилтийн орон нутаг дахь тогтолцоо, хэрэгжилтэнд мониторинг хийх |
2 |
Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан ТББ |
Улсын төсвийн хөрөнгөөр Туул голын эхийг ойжуулсан үйл ажиллагаанд мониторинг хийх |
3 |
Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн |
Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс зээл олгох, зарцуулах, хяналт тавих, зээлийг эргэн төлүүлэх, тайлагнахтай холбоотой сумын ИТХ-ын эрх үүргийн хэрэгжилт, сангийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт үнэлгээ хийж зөвлөмж боловсруулах |
|
|
|
4 |
Буйр нуур Халхгол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн ТББ |
Иргэдийн сайн дурын нөхөрлөл байгуулах замаар Байгалийн нөөц ашиглах хуулийн хэрэгжилтийг хянах |
5 |
Хуулийн хэрэгжилтийг хянах иргэдийн холбоо ТББ |
Дорнод аймаг дахь орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа, эрхзүйн зохицуулалтанд хяналт тавих, цаашид авах арга хэмжээг тодорхойлох |
6 |
Хүнсний тусгаар байдлын төлөө хүмүүсийн эвсэл ТББ |
АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” 0115-MON (SF) төслийн зарцуулалт, зээлийн гэрээний нөхцөл, аж ахуй эрхлэгчдийн аж ахуйд чанарын ямар өөрчлөлт гарч буйг баримтаар гаргах, орон нутагт тогтвортой хөгжил бий болоход хэр нөлөөлж байгаад дүгнэлт гаргах |
7 |
Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын холбоо |
Говь-Алтай аймгийн сургууль цэцэрлэгийн байгууллагуудад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явц, гүйцэтгэсэн ажлын үр дүн, чанар, төслийн хэрэгжилтийг судалж, хяналт үнэлгээ хийх |
8 |
Хорол тооно нийгэмлэгийн Дорнод аймаг дахь салбар |
“Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны хэрэгжилтийн байдалд мониторинг хийх |
9 |
Татварт иргэний хяналт |
Орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлтийн хуулийн хэрэгжилтэнд мониторинг хийх |
10
11
12
13
|
Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Бизнес Инкубатор төв Дундговь аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо ТББ Баянхонгор аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн салбар зөвлөл Увс аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн салбар зөвлөл |
Улаанбаатар хот, Дундговь, Баянхонгор, Увс аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилт болон хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг нэгдсэн зах зээлд гаргах замаар бизнесийн чанарыг сайжруулж ажлын байрыг нэмэгдүүлэх” хөтөлбөр боловсруулах замаар бодлого, түүний хэрэгжилтэнд нөлөөлөх
|
|
|
|
Төрийн хариуцлага, ил тод байдлын чиглэлээр |
||
14 |
Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Төв аймаг дахь салбар |
Иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар баталгаажуулан зохицуулсан хууль, тогтоомжийг аймаг, сум, багийн түвшинд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд мониторинг хийх |
15 |
Төв аймгийн Иргэний нийгмийн сүлжээ |
Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, засаг захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт болон үр дүнд хяналт тавих |
16 |
Захиргааны шинэ санаачлага ТББ (Улаанбаатар хот) |
“Цэвэр агаар сан” -гийн үйл ажиллагаа, санхүүжилтийн зарцуулалтын ил тод байдал, ашиг сонирхлын зөрчилд мониторинг хийж, зөвлөмж боловсруулах |
Төрийн болон нийгмийн үйлчилгээний чиглэлээр |
||
17 |
Дундговь-Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ ТББ |
Дундговь аймгийн амбулотори, эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн ажил үйлчилгээний чанар хүртээмж, төлбөрийн зохицуулалтанд дүн шинжилгээ хийж, нөхцөл байдлыг сайжруулах гарцыг бий болгоход нөлөөлөх |
|
|
|
18 |
Гэр бүлийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө ТББ |
Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын байгууллагуудад эмчилгээ, эм, эрүүл ахуйн чиглэлээр хяналт тавьдаг улсын байцаагчдын гаргасан дүгнэлт зөвлөмжийн үр нөлөөг судалж, цаашид сайжруулах талаар санал зөвлөмж гаргах |
19 |
Хүнсний Аюулгүй Байдал, Хоол Тэжээлийн Нийгэмлэг ТББ |
Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний шошгожилтын байдал түүнтэй холбогдох хууль эрхзүйн баримт бичиг, стандарт, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хууль эрхзүйн зохицуулалтад бодит зөвлөмж гаргах |
20 |
Түгээмэл хөгжил ТББ |
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зориулалтаар хийгдэж буй төсвийн зарцуулалтад мониторинг хийх |
21 |
Хөгжлийн хэлхээ төв ТББ |
Нийгмийн эмзэг бүлгийнхнийг өдрийн үйлчилгээнд хамруулж байгаа байдал, тэдэнд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, Нийгмийн халамжийн тухай монгол улсын хуулийн холбогдох заалт, стандартуудын хэрэгжилтэнд мониторинг хийж зөвлөмж боловсруулах |
22 |
Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөнийн Ховд аймаг дахь салбар |
Нийгмийн халамжийн үйлчилгээний Баруун бүсийн нөхөн сэргээх төвийн үйл ажиллагаанд мониторинг хийх |
Уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт |
||
23 |
Ногоон ертөнц байгаль орчин ТББ |
“Ашигт малтмалын тухай хууль”-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч/лиценз эзэмшигч/-ийн үүргийн биелэлтэнд мониторинг хийх |
24 |
Их Бага Баяншарга сан ТББ |
Цацраг идэвхт ашигт малтмалын мэдээлэл олон нийтэд хэрхэн хүрч байдаг, холбогдох эрхзүйн зохицуулалтын талаар мониторинг хийх |
|
|
|
25 |
Цөмийн цацрагийг хянах Монголын нийгэмлэг ТББ |
Дорнод аймагт уран олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллийн цар хүрээг орон нутгийн иргэдийн оролцоо, мэргэжлийн байгууллагууд, баримт мэдээлэлд тулгуурлан тодорхойлж, зөвлөмж боловсруулах |
Хүний эрхийн чиглэлээр |
||
26 |
Монголын Чөлөөт Нийгмийн ажилтны төв |
Орон нутаг дахь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжид зохих хууль, стандартын дагуу мониторинг хийж энэхүү үйлчилгээг сайжруулахад чухал шаардлагатай төсвийг олон нийтийн оролцоо, хяналттайгаар тусгуулахад нөлөөлөх |
27 |
Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоо |
Нийслэл хот болон Дундговь аймагт иргэдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байдал, учир шалтгаанд дүн шинжилгээ хийж хөдөлмөрлөх эрхийг тэгш хангахад чиглэсэн үйл ажиллагааг хуулийн хүрээнд ил тодоор зохистой явуулахад дэмжлэг үзүүлэх |
28 |
Эмэгтэй Удирдагч сан |
Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн 3 дахь үе шат болох 2009-2012 оны үйл ажиллагаанд мониторинг хийх |
29 |
Онол арга ТББ |
Иргэний бүртгэл мэдээллийн систем дэх хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын бодлогод сөргөөр нөлөөлж буй байдалд дүн шинжилгээ хйиж цаашид сайжруулах зөвлөмж боловсруулж холбогдох бодлогод нөлөөлөх |
|
|
|