Танилцуулга

A- A A+
Танилцуулга

ТББ-уудын хөгжлийг дэмжих эрх зүйн орчин
-------------------------------------------------------------------------------------------------------

Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийг тэргүүлэх нэр  хүндтэй үүргийг хүлээж авсантай холбоотойгоор бүс нутагтаа төдийгүй, нөхөрлөлийн гишүүн орнуудад үлгэр жишээ болохуйц иргэний нийгмийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. ННФ энэ үйл явцыг дэмжин Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэх ХЗДХЯны ажлын хэсэгт оролцон ажиллаж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас боловсруулж буй Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих бодлогын баримт бичиг боловсруулах ажилд  мөн хувь нэмрээ оруулж байна.

Иргэний нийгмийн эрх зүйн орчныг шинэчлэхэд хэд хэдэн чухал асуудалд зөв шийдэл олох сорилт тулгарч байна. Тухайлбал, Монголын төрийн бус байгууллагууд са нхүүжилтийн хувьд олон улсын доноруудаас хараат байж ирснийг өөрчилж үйл ажиллагаагаа тогтвортой явуулах дотоодын санхүүжилтийн эх үүсвэр, механизмыг бий болгох, жишээлбэл, нийгэмд тустай үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд төсвөөс дэмжлэг авах бололцоог нээх, татвар, даатгалын тухай холбогдох хуулиудад иргэний нийгмийн байгууллагуудад хөнгөлөлт үзүүлэх талаар зохих өөрчлөлтийг тусгах, түүнчлэн ТББ-ын өөрийн хяналт, хариуцлага, ёс зүйн тогтолцоог хөгжүүлэх нь чухал байна.

ННФ 2011 онд иргэний нийгмийн төлөөлөл, бодлого боловсруулагчид болон бусад оролцогч талтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах замаар дээрх асуудлаар нэгдсэн ойлголт бий болгох, олон улсын туршлага, сургамжаас үлгэр аван хэрэгжүүлэх боломжийг судлах ажлыг гүйцэтгэлээ. 2011 оны 4 дүгээр сарын 26- 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Төрөөс төрийн бус байгуулагуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэг, олон улсын туршлага, сургамж” сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Унгар улсын Иргэний Нийгмийн Хөгжлийн Сангийн захирал Балазс Сатор, Европын Ашгийн Бус Этгээдийн Хуулийн Төвийн мэргэжилтэн Катерина ХадзиМичева Еванс, Америкийн Ардчилалд Туслах Үндэсний Сангийн мэргэжилтэн Риота Жонен, Польшийн Орон Нутгийн Сангуудийн Холбооны захирал Андрзеж Зависка, Эстоний Иргэний Нийгмийн Үндэсний Сангийн  захирал Агу Лаиус, Болгарийн Ашгийн Бус Хуулийн Төвийн захирал Лубен Панов нарын экспертүүд оролцон  иргэний нийгмийн байгууллагуудыг санхүүжүүлдэг механизмын талаар мэдээлэл солилцлоо.