Мониторинг хийх Төрийн бус байгууллагуудыг урьж байна
Нээлттэй Нийгэм Форум нь төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад иргэний нийгмийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, энэ талын чадавхиа бэхжүүлэхэд нь төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилготой мониторингийн тэтгэлэгт хєтєлбєрөө зарлаж байна.
2013 онд дэмжих мониторингийн чиглэлүүд:
1. Төсөв: Шинээр хэрэгжиж буй төсвийн тухай хуультай холбогдуулан орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тэдгээрийн шийдвэр гаргах явц дахь иргэдийн оролцоо, тэрчлэн тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт зэрэг бусад асуудал;
2. Төрийн ил тод, хариуцлагатай байдал: Төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдал, үүний дотор иргэдийн төрөөс мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах, төрийн хариуцлагын тогтолцоо, аливаа шийдвэр гаргах явцад иргэдийг оролцуулахад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт, сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц, тогтолцоо;
3. Төрийн болон нийгмийн үйлчилгээ: Төрөл бүрийн зөвшөөрөл, иргэний бүртгэл, лавлагаа болон мэргэжлийн хяналт зэрэг төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж зэрэг нийгмийн үйлчилгээний шударга, шуурхай байдал; шийдвэр гаргалт, тайлагналтын ил тод байдал; үйлчилгээний нийц, хүргэлт, хүртээмж;
3. Хүний эрх: Монгол Улсад шүүхийн болон эрүүгийн эрх зүйн шинэтгэл явагдаж байгаатай холбоотойгоор цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн үүднээс хийх мониторингийн төслүүдийг;
4. Уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбар: Уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой үүргийн биелэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаа, түүнд төрөөс тавих хяналтын хэрэгжилт;
Төсөл шалгаруулах үзүүлэлтүүд:
- Тодорхой асуудалд төвлөрсөн, мониторинг хийх хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлсон байх;
- Мониторингийн арга зүйг асуудалдаа тохируулан оновчтой сонгосон байх;
- Мониторингийн үр дүнг олон нийт болон холбогдох төрийн байгууллагад хүргэх нөлөөллийн үйл ажиллагааны үндэслэл бүхий төлөвлөгөө;
- Тухайн асуудлаар өмнө нь мониторинг хийгдэж байсан бол дахин хийх болсон үндэслэлээ тайлбарласан байх;
- Тухайн байгууллагын нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуримтлуулсан туршлага, цаашид тогтвортой ажиллах сонирхол, боломж, байгууллагын зүгээс оруулах хувь нэмэр, мониторингийн төсөлд дагнан ажиллах хүн хүч, тэдний ур чадвар;
- Тєсвийн бодитой тооцоо зэрэг болно.
Бүрдүүлэх материалууд:
- Мониторингийн тєсөл (ННФ-ын төслийн маягтын дагуу бүрдүүлнэ);
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэний нийгмийн сүлжээ бол төслийг ерөнхийд нь удирдах аль нэг байгууллагын гэрчилгээний хуулбар);
- Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн жилийн тайлан;
- Урьд нь гүйцэтгэж байсан мониторингийн тайлан (хэрэв байгаа бол).
Єргєдөл хїлээн авах сїїлийн хугацаа 2013 оны 6 дугаар сарын 20-ны єдрийн 17.00 цаг. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-14240
Утас –313207, Факс-324857
Э-шуудан: [email protected]