Гэмт хэргийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон улсын гэрээг сахин биелүүлэх, гэрээний хороод болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн санал дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой ахиц дэвшил болохуйц зохицуулалт агуулж байгааг ТББ-ууд сайшаасан юм.
Хуулийн төсөлд өгөх саналыг боловсруулахдаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Хүүхдийн эрхийн хороо, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо, Эрүүдэн шүүлтийн эсрэг Тусгай илтгэгчдээс Монгол Улсын Засгийн газарт эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд ирүүлсэн нийт 62 зөвлөмжийг анхааран судалж үзээд нийт 101 багц саналыг гарган Хууль Зүйн Яаманд хүргүүллээ. /Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд өгсөн саналтай энд дарж танилцана уу/. Тэрчлэн Эрүүгийн загвар хууль болон одоогийн Эрүүгийн хуулийн зохицуулалт, судалгаа, шинжилгээ болон практик ажлын туршлагыг өргөнөөр ашигласан болно.
Хуулийн төсөлд өгөх саналыг боловсруулсан ТББ-уудын нэрс:
- Гүнж төв
- Залуус эрүүл мэнд төв
- Иргэдийн Алъяaнс төв
- Иргэдэд Туслах Хүний Эрхийн Төв
- ЛГБТ төв
- Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл
- Монголын Байгаль Хамгаалах Иргэний Хөдөлгөөнүүдийн Эвсэл
- Монголын Хүүхдийн Эрхийн Үндэсний Төв
- Нээлттэй Нийгэм Форум
- Оюу толгой хяналт
- Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
- Хууль Хүний Эрх Төв
-
Хүйсийн Тэгш Эрхийн Төв