Танилцуулга

A- A A+
Танилцуулга


Бизнесийн орчин
-------------------------------------------------------------------------------------------------------

Дэлхийн эдийн засгийн форумын эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индекс 2012 оныхоо тайланг 9 дүгээр сарын 5-нд дэлхий даяар танилцуулсан. ННФ уг байгууллагын түнш байгууллагаар 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус тайлангийн Монгол Улсын бизнесийн байгууллагын удирдах ажилтны дунд явуулах судалгааг Хүман Фортис Консалтанси компанитай хамтран явуулдаг.

Өрсөлдөх чадварын энэхүү индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадварыг ижилтөстэй улс орнуудтай харьцуулах боломж олгохын зэрэгцээ тухайн улсын өрсөлдөх чадварын өсөлт, бууралт, тогтмол байдлын талаарх мэдээллийг өгдөг. Мөн зэрэглэлд хамрагдсан улс өрсөлдөх чадварын зэрэглэлээ тодорхойлох, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг сайжруулах, шинэчлэх боломжийг олгодог.

Монгол Улсын эзэлж буй байр, авсан оноо нь өрсөлдөх чадварыг тодорхойлох 110 үзүүлэлтийн олон хүчин зүйлийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байгаа ба ялангуяа манай улсыг хойш чангаан 120-иос хойш байр эзэлж буй асуудлуудыг тусгайлан анхаарах хэрэгтэй байгааг сануулж байна.

Мэдээж нэг дор, богино хугацаанд олон асуудлыг шийдэж чадахгүй тул бид хөгжлийн аль атанд яваагаа шинжлэн үндсэн хэрэгцээ болсон суурь болон үр ашгийг дээшлүүлэх хүчин зүйлд түлхүү анхаарах хэрэгтэй. ННФ судалгааны үр дүн, зэрэглэлийг олон нийт, шийдвэр гаргагчид болон холбогдох талуудад хэвлэлийн хурал хийх, сонирхсон хэвлэл мэдээлэлд тусд нь ярилцлага өгөх замаар түгээв. Энэхүү олон жилийн судалгааны ажлын үр дүнд бодлого боловсруулагчид болон бусад талууд энэ сэдвээр өргөн дэлгэр яриа өрнүүлдэг, судалгааны үр дүнг ашигладаг болсон. Тухайлбал, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо судалгааны зэрэглэл, үр дүнг энэ талаарх төрийн бодлогыг сайжруулах, бодлогын шинэтгэл хийх ажлынхаа үндэс суурь болгон ашигладаг.