Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр-2013

A- A A+
Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр-2013

Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр-2013
Иргэний нийгмийн байгууллагууд хамрагдах сонирхлоо илэрхийлнэ үү

Нээлттэй Нийгэм Форум 2013 оны Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөртөө иргэний нийгмийн байгууллагуудыг урьж байна.

Уг хөтөлбөрт бодлогын тулгамдсан асуудлаар судалгаа шинжилгээ хийн, боловсруулсан зөвлөмж бодлого шийдвэрт тусгах зорилгоор нөлөөллийн ажил хэрэгжүүлэх хүсэлтэй байгууллага хамрагдах боломжтой. Судалгааны үргэлжлэх хугацаа 4-6 сар байх ба Нээлттэй Нийгэм Форумаас арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Хөтөлбөрт хамрагдахын хүсэж буй иргэний нийгмийн байгууллагууд эхний шатанд Сонирхол илэрхийлсэн захидлыг (2 нүүрт багтаах) ирүүлнэ үү. Захидалд дараах мэдээллийг багтаана уу:

  • судлан шийдвэрлэхийг хүсэж буй бодлогын асуудлын тухай тайлбар үндэслэл
  • энэхүү судалгаа нь байгууллагын үндсэн үйл ажиллагаа, хуримтлуулсан туршлага, цаашдын зорилго, зорилттой хэрхэн уялдаж буй тухай товч тайлбар
  • судалгаа хийх судлаач/ судалгааны багийн товч танилцуулга, байгууллагаас үзүүлэх дэмжлэг зэрэг болно.

Хавсралтаар байгууллагын танилцуулга, судлаач/ судалгааны багийн гишүүдийн судалгаа, нөлөөллийн ажлын туршлага зэрэг нэмэлт мэдээллийг ирүүлж болох бөгөөд материалыг буцааж олгохгүй болохыг анхаарна уу. 

Сонирхол илэрхийлсэн захидлыг 2013 оны 10 дугаар сарын 14-ний Даваа гаригийн 16:00 цагаас өмнө ННФ-ын байранд биеэр болон шуудангаар, мөн цахим шуудангийн [email protected]  хаягаар ирүүлнэ үү. Шуудангаар илгээх тохиолдолд материал хүлээж авах сүүлийн өдөрт багтаж ННФ-д хүрсэн байхаар төлөвлөхийг хүсье. Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авахгүй бөгөөд ганцаарчилсан зөвөлгөө өгөх, утас, цахим шуудангаар нэмэлт мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй тул хүлцэл өчье.