Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран Монгол улсад хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлж буй хүний эрхийн зүтгэлтнүүдийн эрдэм судлалын болон практик ажлын үр дүнг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал лекцийг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн лекцийг Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь”сэдвээр уншина. Лекц 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны Дугуй танхимд /Тусгаар тогтнолын талбайн зүүн талд байрлах/ болно.
Лекцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар авна уу.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Ү давхар
Утас: 262786, 262902, Факс: 976-51-262786
Цахим хаяг: www.mn-nhrc.org,
Цахим шуудан: [email protected]
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
Нээлттэй Нийгэм Форум
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж 5/1
Улаанбаатар хот-14240, Монгол Улс
Утасны дугаар: 976-11313207, Факс: 976-11324857
Цахим хуудас: www.forum.mn
Цахим шуудан: [email protected]