Хүний эрхийн цуврал илтгэлийн энэ удаагийн арга хэмжээнд ХБНГУ-ын Хүний эрхийн Институтын удирдах зөвлөлийн гишүүн, дэд захирал Ноён Михайл Виндфур уригдаж “Уул уурхай ба Хүний эрх” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэл, хэлэлцүүлэг 2014 оны 2 дугаар сарын 19-ний Лхагва гарагийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо.
ХӨТӨЛБӨР
15:00 – 15:05 |
Нээлт |
15:05 – 15:10 |
Илтгэгчийн танилцуулга |
15:15 – 15:45 |
“Уул уурхай ба Хүний эрх” илтгэл |
15:45 – 16:45 |
Асуулт хариулт, хэлэлцүүлэг |
16:45 – 17:00 |
Хаалт |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Илтгэгчийн товч намтар
Германы Хүний эрхийн институтын дэд захирал ноён Михиал Виндфурь
Ноён Михиал Виндфурь нь Хайделбэргийн Их сургуулийг улс төр судлал, герман судлал, газар зүй, философиор төгссөн. Олон улсын хүний эрхийн байгууллага болох Нэн тэргүүнд хүнсний мэдээлэл үйл ажиллагааны сүлжээ (FIAN)-г үүсгэн байгуулж, 20 жил удирдсан. НҮБ-д тус байгууллагыг төлөөлж ажиллаж байснаас гадна, Нэн тэргүүнд хүнсний мэдээлэл үйл ажиллагааны сүлжээ ОУБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ үеэрээ дэлхийн хүнсний байгууллагын олон дүрэм, журмыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэхэд гар бие оролцсон байна.
2006 оноос Талх дэлхийн төлөө (Bread for the World) олон улсын байгууллагын ХБНГУ дахь салбарт хүний эрхийн газрын даргаар ажилласан бөгөөд энэ үедээ эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн чиглэлээр ажиллаж байжээ. Мөн түүнчлэн иргэний болон улс төрийн эрхийг хамгаалах арга хэрэгслүүдийг хөгжүүлэх, үүнд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог баталгаажуулах чиглэлээр идэвхитэй ажиллаж байсан. Үүнээс гадна Хайделбэргийн их сургуулийн Улс төр судлалын тэнхимд олон жил багшилж байна. Ноён Михиал Виндфурь нь 2011 оноос ХБНГУ-ын Хүний эрхийн институтын дэд захирлаар ажиллаж эхэлсэн. Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарын хүний эрхийн асуудлаар ажиллаж байгаа бөгөөд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ (Human Rights Impact Assessment), Эдийн засаг ба хүний эрх, Газар, ой, загасны нөөц ашиглах хариуцлагатай засаглалын сайн дураар мөрдөх журам /Voluntary Guidelines on responsible governance on tenure of land, forests and fisheries/ зэрэг сэдвээр судалгаа хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Сүүлд хэвлүүлсэн номноос
Windfuhr, Michael (ed.): Beyond the Nation State. Human Rights in Times of Globalization, Stockholm, 2005;
Windfuhr, M., Bals, Ch, Harmeling, Sven: Climate change, food security and the right to food. Study published by Bread for the World, Stuttgart, 2008.
Ажлын туршлага 2000 оноос хойш:
2003 оноос Нэн тэргүүнд хүнсний мэдээлэл үйл ажиллагааны сүлжээ Олон Улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга (Нэгдсэн Үндэстний Байгууллагат FIAN-ийн суурин төлөөлөгч, Үндсэн ажилтны үүрэг хариуцлага хариуцагч)
2000 оноос хойш Хайделбэргийн Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны хүрээлэнд багшилж, Газар зүйн хүрээлэнгийн дэргэд “Дэлхийн Хүнсний хангамж” сэдвээр судалгаа хийж байна.
2006 оны 10 сар Хүний эрхийн форумын зохицуулах хорооны орлогч дарга
2011 оны 01 сар ХБНГУ-ын Хүний Эрхийн Институтын Дэд захирлын албыг хариуцан ажиллаж байна.