Уугуул хүмүүсийн эрх малчдад хамааралтай юу? сэдэвт ярилцлага боллоо

A- A A+
Уугуул хүмүүсийн эрх малчдад хамааралтай юу? сэдэвт ярилцлага боллоо

 

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалт боллоо.

Зорилго: Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалт
2014 оны 02 сарын 20-ны өдрийн 08:00 – 10:00 цагт
“Уугуул хүмүүсийн эрх малчдад хамааралтай юу?” сэдвийн хүрээнд
“Нээлттэй Нийгэм Форум”-ын Хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор “Оюу толгойн хяналт” ТББ-ын Гүйцэтгэх захирал
Д.Сүхгэрэл оролцлоо.

Оролцогчид:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. 

 

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

Ч.Алтангэрэл
Хүний эрхийн Үндэсний Комиссын

Б.Хишигсайхан
Нээлттэй Нийгэм Форумын

Төслийн зохицуулагч

Засаглалын хөтөлбөрийн менежер

[email protected]

[email protected]

Утас: 70000444

Утас: 313207 (128)