АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн профессор Томас Гинсбург “Үндсэн хууль ба Хүний эрх” сэдвээр олон нийтэд зориулан лекц уншлаа. Илтгэл хэлэлцүүлэгийг сонсохыг хүсвэл энд дарна уу
ТОВЧ НАМТАР
ПРОФЕССОР ТОМАС ГИНСБУРГ
Боловсрол:
Беркли дэх Калифорнийн Их сургууль
Бакалавр, Ази судлал 1989
Хуулийн доктор (J.D.) 1997
Эрх зүйн онол ба нийгмийн бодлого (PhD) 1999
Сүүлийн жилүүдэд хийсэн зөвлөх үйлчилгээ:
- “Ардчилсан засаглалын институцийн хөгжил: сургамж ба шинэтгэлийн санал” судалгаа, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, 2013-2014
- Азийн сангийн Монгол Улс дахь салбар, Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд санал өгөх, 2013
- 2003-2010 оны хооронд Өмнөд Судан, Сомали, Карибын тэнгисийн орнууд, Фижи, Гүрж, Афганистан, улсуудын Үндсэн хуулийн шинэтгэл, Тунис, Афганистаны шүүхийн шинэтгэл, Монтенегро, Таджикистаны Захиргааны үйл ажиллагааны журам, захиргааны шүүхийн тухай хууль, Шри-Ланка улсын Ардчилсан шилжилтийн төлөв байдлын үнэлгээ, Монгол Улсын Их Хурал, 2004: хуулийн төсөл, бодлого боловсруулах судалгааны чадавхийг сайжруулах ажлууд дээр зөвлөгөө өгч байсан.
Эрхэлсэн ажил:
- АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн профессор (одоо)
- Калифорнийн Их сургууль, Хуулийн сургуулийн Харьцуулсан үндсэн хууль судлалын профессор 2008-2013
- Судлаач профессор, Америкийн Барын холбоо, 2011- одоо
- Иллинойсын Их сургуулийн Хуулийн коллеж, Туслах 2000-2003, Дэд профессор 2003-2005, Профессор
- Иран-Америкийн маргаан таслах трибунал, Гааг, Нидерланд, Хуулийн зөвлөх, 1998-2000
- Кюшугийн Их сургууль, Хуулийн тэнхим, Фукуоко, Япон, Багш, 1997-98
- АНУ-ын Төрийн департамент, Хуулийн асуудал эрхэлсэн туслах, 1997
- Меконг бүсийн Эрх зүйн төв, Бангкок, Тайланд, Нарийн бичгийн дарга, 1993-94
- Азийн Сан, Сан-Франциско, Зөвлөх, 1993-2004.
Бүтээл:
- The endurance of national constitutions (үндсэн хуулиудын амьдрах чадвар) (cambridge university press, 2009)
- Judicial review in new democracies: constitutional courts in east asia (ардчиллыг шинээр тогтоосон орнуудын шүүхийн шинэтгэл: зүүн азийн үндсэн хуулийн шүүх) (cambridge university press, 2003).
- Зүүн азийн орнуудын үндсэн хууль, 2014 онд хэвлэгдэнэ.
Нийтлэлүүд ба номын бүлэг:
- Ерөнхийлөгчийн болон парламентын тогтолцооноос цааш: Үндсэн хуулийн холимог хэлбэр, Британийн Улс төрийн шинжлэх ухааны сэтгүүл, 2013
- Ерөнхийлөгчийн тогтолцоо шаардлагатай юу? Латин Америкийн Үндсэн хууль ба гүйцэтгэх засаглал, 2012
- Хуулийг тайлбарлах нь: Үндсэн хуулиудыг тайлбарлахаас бий болсон олон улсын сургамж, Британийн Улс төрийн шинжлэх ухааны сэтгүүл, 2012
- Шүүх ба ардчилал, Эссэй, Эрх зүй ба нийгмийн асуулга, 2012
- Шийдэхгүй хэмээн шийдэх нь: Үндсэн хууль боловсруулах үйл явцыг хойшлуулах нь, Үндсэн хуулийн эрх зүйн олон улсын улсын сэтгүүл, 2012
- Үндсэн хуулийн ирээдүйн хувь заяа, “Ирээдүйн хууль ба хуулийн ирээдүй” номын бүлэг, 2011
- Монгол, Улс төрийн гарын авлага, 2005.
- Монгол, Үндсэрхэх үзэл, элит, нийгмийн түргэн шилжилт, “21-р зууны Монгол: Далайд гарцгүй космополитан” номын бүлэг 1999.
- Монгол Улсын Үндсэн хууль ба хүний эрх, “Монгол Улсын шилжилтийн үйл явц” номын бүлэг, 1996.
- Орос, Хятадын дунд: Монгол Улсын улс төрийн шинэчлэл, Asian Survey, 1995
- Монгол Улсын эрх зүйн институцийн шинэчлэл 1990-1993, A Journal of Chinese and International Affairs 77 (1994.)