Огноо: 2014 оны 4 сарын 2
Нээлттэй Нийгэм Форум нь ХЗЯ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Тахарын албаны хуулийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Тахарын албаны үйл ажиллагааны стандартын хүрээний дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Шүүхийн байранд нэвтрэн орох иргэдтэй шүүхийн харуул хуяг харьцах жишиг стандартыг боловсруулах
- Шүүхийн байранд нэвтрэн орсон иргэдтэй шүүхийн харуул хуяг харьцах жишиг стандартыг боловсруулах
- Шүүхийн харуул хуяг шүүхийн байрны гадна орчин аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэдтэй харьцах жишиг стандартыг боловсруулах
- Шүүх хуралдааны журам сахиулагч шүүх хуралдаанд оролцогчидтой харьцах жишиг стандартыг боловсруулах
- Тахарын албаны ажилтан шүүхийн шийдвэрээр албадан ирүүлж буй хүн, бусад иргэд, байгууллагатай харьцах жишиг стандартыг боловсруулах
- Дээр дурьдсан баримт бичгийн төслийг боловсруулахдаа гадаад улсын туршлагыг тусгах, холбогдох талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулна.
Зөвлөх үйлчилгээг багаар эсхүл хуулийн этгээд гүйцэтгэх боломжтой. Үргэлжлэх хугацаа нь гэрээ байгуулснаас хойш 3 сар байна.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16-р зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Мэдүүлэгт зөвлөх баг/хуулийн этгээдийн уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай болохыг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) хавсаргана.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 4-р сарын 7-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 4-р сарын 9-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар – 14240, Монгол Улс
Засаглалын хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа
Утас: (976-11) 313207(125)
Факс:(976-11) 324857