Огноо: 2014 оны 4 сарын 2
Нээлттэй Нийгэм Форум нь ХЗЯ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Гэрч, хохирогчийг хамгаалах, тусламж үзүүлэх хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн төслийг боловсруулах
- Гэрч, хохирогчийг хамгаалах, тусламж үзүүлэх чиглэлээр өмнө нь хийгдэж байсан үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх
- Гадаад орнуудын гэрч, хохирогчийг хамгаалах, тусламж үзүүлэх чиглэлээр туршлагыг судлах
- Гэрч, хохирогчийг хамгаалах, тусламж үзүүлэх хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн төслийг
мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлэх
- Хамгаалалтад байгаа гэрч, хохирогч ялангуяа насанд хүрээгүй хамгаалуулагч нартай харьцах стандартыг гадаад улс орныхтой харьцуулан боловсруулах
- Аюулгүй, хамгаалах түр байрны жишиг стандартыг боловсруулах
- Боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалтын модуль бэлтгэх
Зөвлөх үйлчилгээг багаар эсхүл хуулийн этгээд гүйцэтгэх боломжтой. Үргэлжлэх хугацаа нь гэрээ байгуулснаас хойш 2 сар байна.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16-р зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Мэдүүлэгт зөвлөх баг/хуулийн этгээдийн уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай болохыг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) хавсаргана.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 4-р сарын 7-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 4-р сарын 9-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар – 14240, Монгол Улс
Засаглалын хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа
Утас: (976-11) 313207(125)
Факс:(976-11) 324857