Хууль зүйн яам болон Нээлттэй Нийгэм Форумын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны стандартыг боловсруулах Зөвлөх сонгон шалгаруулах тул хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх нь дараах ажлыг гүйцэтгэнэ:
Хууль зүйн туслалцааны төвийн Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай зарим баримт бичгийн төслийг /стандарт/ боловсруулах хүрээнд:
- Үйлчлүүлэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны чанар, үр нөлөөг тооцоолох, үнэлэх үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийг батлах;
- Улсын өмгөөлөгч нарын хэргийн хуваарилалтын удирдамж боловсруулах;
- Хувийн өмгөөлөгчийн тайлангийн маягтыг боловсруулах;
- Ахлах улсын өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн ажил үүргийн хуваарийг боловсруулах;
- Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагааны тайлангийн маягтыг боловсронгуй болгох;
- Улсын өмгөөлөгчийн хөдөлмөрийн гэрээний загварыг боловсронгуй болгох;
- Үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй болохоо тодорхойлох өргөдлийн загварыг боловсронгуй болгох;
- Албаны албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох.
Зөвлөхөд тавигдах шаардлага:
Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байх. Үүнд:
- хууль, эрх зүйн магистраас доошгүй цолтой байх, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- хүний нөөц, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хууль зүйн туслалцаа, төрийн захиргааны байгууллагын чиглэлээр мэргэшсэн байх;
- төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байсан, сургалт семинарт оролцож байсан мэдлэг, туршлагатай байх;
- төрийн байгууллагын бодлого, төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах ур чадвар сайтай байх;
Зөвлөх үйлчилгээний хугацаа: 1.5 сар (45 хоног)
Зарлалтай холбоотой нэмэлт мэдээллийг www.forum.mn хаягаас харна уу, асууж тодруулах зүйлийг [email protected] цахим хаягаар эсвэл 313207 (125) утсаар холбогдож лавлана уу. Сонирхсон этгээд Зөвлөх үйлчилгээний шаардлагыг нотлосон Сонирхлоо илэрхийлсэн захидал, Зөвлөх үйлчилгээний хөлсийн санал (төгрөгөөр), Товч намтрын хамт 2014 оны 5-р сарын 26-ны өдөр 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар – 14240, Монгол Улс
Засаглалын хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа
Утас: (976-11) 313207 (125)
Факс:(976-11) 324857