Хууль зүйн яам болон Нээлттэй Нийгэм Форумын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Хууль зүйн туслалцааны төвийн стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулах Зөвлөх сонгон шалгаруулах тул хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх нь дараах ажлыг гүйцэтгэнэ:
1. Байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд:
Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны стратегийн баримт бичгийг боловсруулж хүлээлгэн өгнө. Стратегийг боловсруулахдаа дараах нөхцөл шаардлагыг хангана:
- Төвийн үйл ажиллагаанд холбогдолтой баримт бичгүүдийг судлах;
- Бусад хууль хяналтын байгууллагуудын стратегийн баримт бичгийг судлан үзэх;
- Гадаад орнуудын ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын стратегийн баримт бичгүүдийг судлан үзэх;
- Хууль зүйн туслалцааны төвийн албан хаагчдын саналыг авч тусгах.
2. Хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, чиг үүргийн уялдаа холбоог боловсронгуй болгох зорилгоор Хууль зүйн туслалцааны төвийн чиг үүрэгт дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд:
- Шүүх, Цагдаагийн алба, Тахарын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Прокурор, Монголын Хуульчдын холбоо зэрэг хуулийн байгууллагуудын болон орон нутгийн удирдлагатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг судлах, харьцуулж үзэх;
- Ажил үүргийнхээ хүрээнд хамтран ажилладаг байгууллага, албан тушаалтны талаарх судалгааг улсын өмгөөлөгчдөөс авах.
Зөвлөхөд тавигдах шаардлага:
Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байх. Үүнд:
- хууль, эрх зүйн магистраас доошгүй цолтой байх, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- хүний нөөц, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хууль зүйн туслалцаа, төрийн захиргааны байгууллагын чиглэлээр мэргэшсэн байх;
- төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байсан, сургалт семинарт оролцож байсан мэдлэг, туршлагатай байх;
- төрийн байгууллагын бодлого, төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах ур чадвар сайтай байх;
Зөвлөх үйлчилгээний хугацаа: 1.5 сар (45 хоног)
Зарлалтай холбоотой нэмэлт мэдээллийг www.forum.mn хаягаас харна уу, асууж тодруулах зүйлийг [email protected] цахим хаягаар эсвэл 313207 (125) утсаар холбогдож лавлана уу. Сонирхсон этгээд Зөвлөх үйлчилгээний шаардлагыг нотлосон Сонирхлоо илэрхийлсэн захидал, Зөвлөх үйлчилгээний хөлсийн санал (төгрөгөөр), Товч намтрын хамт 2014 оны 5-р сарын 26-ны өдөр 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар – 14240, Монгол Улс
Засаглалын хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа
Утас: (976-11) 313207(125)
Факс:(976-11) 324857