Хууль сахиулах үйл ажиллагаанд үр дүнтэй мониторинг хийх чадавх бүхий ТББ-ын хүний нөөцийг бэлтгэх “Хууль сахиулах үйл ажиллагаанд мониторинг хийх иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх” сургалт /Сургалтын агуулгыг энд дарж үзнэ үү/ зохион байгуулагдахаар боллоо. Сургалтанд иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудыг хамруулна. Үүнд, ТББ, хууль зүйн сургуулийн клиник төвийн ажилтнууд орно. Сургалтанд оролцохыг хүссэн хүмүүс 2014 оны 5 дугаар сарын 27-ны 18.00 цагаас өмнө Өргөдлийн маягт бөглөж ирүүлнэ үү. Өргөдлийн маягтыг ННФ-ын www.forum.mn цахим хуудаснаас татаж авна. Ирүүлсэн материалыг Шалгаруулах комисс судалж, тэнцсэн хүмүүстэй ярилцлага хийнэ.