Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт

A- A A+
Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт

Энэхүү ном нь Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоо, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг Тодорхойлох зорилготой. Ном нь дөрвөн бүлэгтэй. 1-р бүлэгт хууль тогтоомжоор шүүгчид ямар болзол, шаардлага тавьдаг вэ, эдгээрийг задалж нарийвчлах боломжтой юу гэсэн асуултад хариулна. Эдгээр болзол, шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг шүүгчээр томилох ёстой. 2-р бүлэгт шүүгчийг сонгон шалгаруулж томилох ерөнхий тогтолцоог танилцуулж, Ерөнхий зөвлөл болон Хуульчдын холбооноос шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох оролцоог боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг харуулна. Мэргэшлийн хороо нь шүүгчид тавих болзол, шаардлагыг нэр дэвшигч хэр зэрэг хангасан бэ гэдгийг үнэлэхдээ шалгалтын арга хэрэглэдэг талаар 3-р бүлэгт танилцуулж, шалгалтын аргын агуулга, давуу болон сул талыг судална. Түүнчлэн нэр дэвшигчийг бүрэн, бодитой үнэлэхийн тулд шалгалтын аргыг хүнийх нь хувьд судлах аргатай хослуулах хэрэгтэй гэсэн байр суурийг энэ бүлэгт хамгаалж ийнхүү хослуулах хоёр хувилбарыг танилцуулна. 4-р бүлэгт Ерөнхий зөвлөлийн болон Мэргэшлийн хорооны гишүүний ёс зүй, түүнийг зохицуулсан дүрэм, түүний агуулга, давуу болон сул тал, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа, эдгээрийг сайжруулах хувилбарын талаар санал болгоно.