Монгол Улсын өрсөлдөх чадварын 2014-2015 оны зэрэглэлийг танилцуулна

A- A A+
Монгол Улсын өрсөлдөх чадварын 2014-2015 оны   зэрэглэлийг танилцуулна

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

Улаанбаатар                                                                                                                                                  

9/4/2014

 

Хэвлэлийн мэдээ

 

Монгол Улсын өрсөлдөх чадварын 2014-2015оны
зэрэглэлийг танилцуулна

Дэлхийн эдийн засгийн форум өөрийн жил бүр эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индексийн  2014-2015 оны тайлангийн дүнг 9 дүгээр сарын 3-нд дэлхий даяар танилцуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын түншээр 10 дахь жилдээ ажиллаж буй Нээлттэй нийгэм форум энэхүү тайланд багтдаг Монгол Улсын зэрэглэлийг танилцуулах гэж байна.

Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байна. Монгол Улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж,  өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм. Энэ удаад манай улсын зэрэглэл өмнө оныхоос бага зэрэг сайжирсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал 2014 оны 9 дүгээр сарын 4-ний 11.30 цагаас MN-25 телевизийн хэвлэлийн танхимд болох тул сэтгүүлч Та бүхнийг хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.

 

Нээлттэй Нийгэм Форумын Эдийн засгийн
асуудал хариуцсан менежер Д.Оюунбадам
Холбоо барих утас: 313207