Мониторинг хийх Төрийн бус байгууллагуудыг урьж байна
Нээлттэй Нийгэм Форум нь төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад иргэний нийгмийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна. 2014 онд төслийн саналыг дараах чиглэлээр хүлээж авна:
- Төсөв: Тусгай сангаас “Сум хөгжүүлэх сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагналт, энэ үйл явц дахь иргэдийн хяналт, оролцоо;
- Төрийн ил тод, хариуцлагатай байдал: Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон шийдвэр гаргах явцад иргэдийн оролцоог хангахад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт; хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц, тогтолцоо;
- Уул уурхай, газрын тос, байгалийн хий: Уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой үүргийн биелэлт, түүнд төрөөс тавих хяналтын хэрэгжилт;
Төсөл шалгаруулах үзүүлэлт:
- Тодорхой асуудалд чиглэн мониторинг хийх хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлсон байх;
- Мониторингийн арга зүйг оновчтой сонгосон байх;
- Мониторингийн үр дүнг олон нийт болон холбогдох төрийн байгууллагад хүргэж чадахуйц нөлөөллийн ажлын төлөвлөгөөтэй байх;
- Тухайн асуудлаар өмнө нь мониторинг хийгдэж байсан бол дахин хийх болсон үндэслэлээ тайлбарласан байх;
- Тухайн байгууллагын төрийн үйл ажиллагаанд мониторинг хийж хуримтлуулсан туршлага, цаашид тогтвортой ажиллах сонирхол, боломж, байгууллагын зүгээс оруулах хувь нэмэр, мониторингийн төсөлд дагнан ажиллах хүн хүч, тэдний ур чадварыг тодорхой харуулсан байх;
- Төсвийн тооцоо бодитой байх зэрэг болно.
Бүрдүүлэх материал:
- Мониторингийн тєсөл (ННФ-ын төслийн маягтыг www.forum.mn вэбсайтаас авна уу);
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэний нийгмийн сүлжээ бол төслийг ерөнхийд нь удирдах байгууллагыг дурдсан хамтран ажиллах санамж бичгийг хавсаргах);
- Байгууллагын үйл ажиллагааны 2013 оны жилийн тайлан;
- Урьд нь гүйцэтгэж байсан мониторингийн тайлан (хэрэв байгаа бол).
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг
Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-14240
Утас –313207, Факс-324857
Э-шуудан: [email protected]