Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалыг үнэллээ

A- A A+
Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалыг үнэллээ

Уул уурхайн яам, Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээний судалгааг 2014 оны 5-8 дугаар сард явуулсан юм. Энэхүү судалгааг Олон улсын санхүүгийн корпорацийн боловсруулсан арга зүйг ашиглан Д. Байлыхүү ахлагчтай судалгааны баг гүйцэтгэлээ. Судалгаанд төрийн өмчит уул уурхайн 9 компани хамрагдсан байна. Судалгааны дүнгээс үзэхэд манай улсад компанийн засаглалын зохицуулалт сайжирч, холбогдох дүрэм журам гарч байгаа ч судалгаанд хамрагдсан компаниудын засаглалын дундаж үнэлгээ хангалтгүй дүнтэй гарлаа. Ихэнхи компани авбал зохих онооны гуравны нэгийг л авсан бөгөөд зөвхөн Оюу Толгой ХХК талыг нь буюу 48 хувийн үнэлгээ авчээ. Компаниудын дундаж үнэлгээ 28 хувь байгаа Вьетнам, Филиппин, Тайланд, Хонконг зэрэг Азийн орнуудтай харьцуулахад даруй 1.5-2.5 дахин бага үнэлгээтэй байна. Ялангуяа, мэдээллийн ил тод байдал, чухал хэлцэл хийж буй байдал, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа байдал болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа хамгийн доголдолтой үзүүлэлтийн тоонд орж байна...

Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалыг үнэллээ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалыг сайжруулах талаар төрөөс хийх ажлын талаар өгөх зөвлөмж

Уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн засаглал үнэлгээний дүн