Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зарлал

A- A A+
Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зарлал

Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зарлал
Нээлттэй нийгэм форумаас төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах
чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын гадаад
өрийн өнөөгийн байдалд судалгаа хийх зөвлөх сонгон шалгаруулах тул зөвлөхийн
үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй судлаачдыг саналаа ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, хугацаа, зөвлөхөд тавигдах шаардлага зэрэг
мэдээллийг www.forum.mn цахим хуудаснаас авна уу.
Сонирхсон судлаачид саналаа доорх хаягаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн
17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.


Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-14240
Утас –313207, Факс-324857
Э-шуудан: [email protected]

Монгол улсын Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ
хийх зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар


2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр


1. Судалгааны ажлын зорилго

    Энэхүү судалгаа нь Монгол улсын Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн байдалд
    дүн шинжилгээ хийж, өрийн удирдлагыг сайжруулах чиглэлээр бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой.
2. Гүйцэтгэх ажил
    Судалгааны хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2000-2014 оны гадаад өр
    болон 2015 оны улсын төсвийн төсөлд тусгасан өрийн удирдлагын төлөвлөгөөнд дүн
    шинжилгээ хийж, өрийн удирдлагыг сайжруулах чиглэлээр бодлогын зөвлөмж
    боловсруулна. Судалгаа нь дараах асуудлуудыг хамарсан байна. Үүнд:
    i. Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн байдал (2000-2014 он)
      a. Засгийн газрын гадаад өр, түүнтэй адилтгах зээл (бонд, баталгаа)-ийн хэмжээ (ДНБ, үндэсний орлого, экспорт, төсөв зэрэгт харьцуулсан
           үзүүлэлтээр),
      b. Хүүгийн болон үндсэн өрийн эргэн төлөлтийн ирээдүйн төсөвт учруулах санхүүгийн дарамт
    ii. 2015 оны улсын төсвийн төслийн баримт бичигт төлөвлөсөн өр, түүнтэй адилтгах зээл (бонд, баталгаа)-ийн удирдлагын асуудлуудад дүгнэлт өгөх
       a. 2015 оны улсын төсвийн төслийн баримт бичигт Гадаадын зээл,
            тусламжаар санхүүжих төсөл, хөтөлбөрүүд болон Засгийн газрын өрийн удирдлага, бонд, дамжуулан зээлийн талаар тусгасан асуудлуудад дүгнэлт өгөх
    iii. Засгийн газрын гадаад өрийн дарамтад орсон 2-оос доошгүй гадаад орны  өрийн асуудлаарх жишээ, түүнтэй холбоотой асуудлууд, онолын зарим тайлбар
    iv. Монгол улсын Засгийн газрын гадаад өрийн удирдлагын эрхзүйн зохицуулалтын өнөөгийн орчны талаар
    v. Монгол улсын Засгийн газрын гадаад өрийн удирдлагыг сайжруулах,  эрсдэлээс сэргийлэх талаар бодлогын зөвлөмж
3. Ажил гүйцэтгэх хугацаа:
    Ажлын удирдамжид заасан ажлуудыг 2014 оны 10-р сарын 1-нээс 31-ний хооронд хийж
    гүйцэтгэнэ.
4. Зөвлөхөд тавигдах шаардлага
    - Эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;
    - Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
    - Судалгаа, шинжилгээ хийх туршлагатай байх;
    - Багаар гүйцэтгэх тохиолдолд 3 хүртэл тооны мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багийн гишүүд нь дээрх шаардлагыг хангасан байна. Гэрээт ажлын       хугацаанд судалгаанд цагаа бүрэн зориулахаа илэрхийлсэн байна.
    - Англи хэлний бичгийн ур чадвар сайтай байх.
5. Бүрдүүлэх материал
     i.Шалгаруулалтанд оролцохыг хүссэн өргөдөл;
     ii.Ажлын туршлагыг тодорхойлсон дэлгэрэнгүй намтар (Багаар ажиллах бол багт ажиллах гишүүдийн намтар);
     iii.Өмнө хийсэн судалгааны жагсаалт;
     iv.Техникийн санал (ажлын төлөвлөгөө, арга зүй);
     v.Санхүүгийн санал.