Төрийн бус байгууллагуудын анхааралд

A- A A+
Төрийн бус байгууллагуудын анхааралд

Төрийн бус байгууллагуудын анхааралд
Нээлттэй нийгэм форумаас төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах
чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын
төлөвлөлтөд судалгаа хийх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах тул судалгаа
хийх хүсэлтэй байгууллагыг саналаа ирүүлэхийг урьж байна.
Судалгааны ажлын даалгавар, ажил гүйцэтгэх хугацаа зэрэг мэдээллийг www.forum.mn
цахим хуудаснаас авна уу.
Сонирхсон байгууллага саналаа доорх хаягаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн
17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.


Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-14240
Утас –313207, Факс-324857
Э-шуудан: [email protected]

 

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд
судалгаа хийх ажлын удирдамж


2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр


1. Судалгааны ажлын зорилго

    Энэхүү судалгаа нь Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан улсын төсвийн
    хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга
    байгууламжийн жагсаалтад УИХ-аас шинээр нэмж баталсан төслүүд нь төсвийн хөрөнгө
    оруулалтын холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой.
2. Гүйцэтгэх ажил
    Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2005-2014 онуудад хэрэгжүүлэхээр Засгийн
    газраас УИХ-д өргөн барьсан болон батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга
    хэмжээний жагсаалтад хийх судалгааны хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
    i. 2004-2013 онуудад УИХ-д өргөн барьсан улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх
       хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт болон
       УИХ-аас баталсан жагсаалтыг харьцуулж, нэмэгдсэн төслүүдийн нийт тоо  хэмжээ болон төсөвт өртөгийг тодорхойлох
   ii. УИХ-аас нэмсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төрлүүд, тэдгээрийн тоо хэмжээ, үнийн дүнгийн судалгаа
   iii. УИХ-аас нэмсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламж нь төсвийн хөрөнгө  оруулалтын холбогдох хууль, журмын шаардлагуудыг хангаж байгаа байдалд
        судалгаа хийх
   iv. Судалгааны дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах.
3. Ажил гүйцэтгэх хугацаа:
    Ажлын удирдамжид заасан ажлуудыг 2014 оны 10-р сарын 1-нээс 31-ний хооронд хийж гүйцэтгэнэ.
4. Бүрдүүлэх материал
    i. Шалгаруулалтанд оролцохыг хүссэн өргөдөл;
    ii. Ажлын туршлагыг тодорхойлсон дэлгэрэнгүй намтар (Багаар ажиллах бол багт ажиллах гишүүдийн намтар);
    iii. Өмнө хийсэн судалгааны жагсаалт;
    iv. Техникийн санал (ажлын төлөвлөгөө, арга зүй);
    v. Санхүүгийн санал.