Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний чиглэлээр
судалгаа хийхийг урьж байна.
Нээлттэй Нийгэм Форум нь засаглалын хөтөлбөрийнхөө хүрээнд мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бэхжүүлэх чиглэлээр бодлогын судалгаа, шинжилгээ хийх, олон нийтэд цогц мэдээлэл хүргэж, хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой судалгааны төсөл хэрэгжүүлж байна.
Цахим орчинд, тэр дундаа цахим мэдээллийн хуудас, блог, сошиал мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд үзэл бодлоо илэрхийлэх, цахим орчинд хүний бусад эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлын хүрээнд тодорхой сэдэв сонгон богино хугацааны судалгаа, бодлогын дүн шинжилгээ хийх судлаачдыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
ННФ нь судалгааны зардлыг санхүүжүүлэхээс гадна судалгаанаас гарсан үр дүнг олон нийтэд хүргэх зэрэг нөлөөллийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой.
Сонирхсон судлаачид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Сонирхлоо илэрхийлсэн захидал: судалгаа хийх сэдэв, ач холбогдол, цар хүрээг товч дурдсан байна. (2 хуудаснаас ихгүй байна)
- Судлаачийн CV буюу товч танилцуулга
Дээр дурдсан баримт бичгийг 2015 оны 4 сарын 3-ны Баасан гаригийн 16 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.