Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд мониторинг хийх аргазүйн сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Шилэн дансны хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтэд мониторинг хийх аргазүйн сургалтыг Нээлттэй нийгэм форумаас орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудад 2014 оны 12 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэлийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн байдалд орон нутагт мониторинг хийх аргазүйд суралцлаа. Иргэний нийгмийн байгууллагууд 2015 оны 1-р сараас эхлэн орон нутагт мониторинг хийхээр ажиллаж байна.
Нээлттэй нийгэм форум