2013 онд шалгарсан төслүүд
Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг нь бэхжүүлэх зорилгоор Нээлттэй Нийгэм Форумаас жил бүр мониторингийн тэтгэлэгт хөтөлбөр нээлттэй зарлан явуулдаг билээ. Тус хөтөлбөрт оролцохоор 2013 онд төрийн бус байгууллагуудаас нийт 69 төсөл ирүүлсэнээс 20 төсөл шалгарч, үүнээс 10 нь Улаанбаатар хотод, 10 нь хөдөө орон нутагт хэрэгжүүлэх мониторингийн төслүүд байна. Шалгарсан байгууллагуудын мониторингийн чиглэл, үйл ажиллагааны зорилгыг доорхи жагсаалтаас харна уу:
№ |
Байгууллагын нэр |
Төслийн үйл ажиллагаа |
Төсвийн чиглэлээр |
||
1 |
Хөдөөгийн хөгжлийн ундарга нийгэмлэг ТББ |
Архангай аймгийн засаг даргын нөөцийн сангийн мониторинг |
2 |
Оюунлаг нийгэм |
Орхон аймгийн Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтанд мониторинг үнэлгээ хийх нь |
3 |
Хэвлэлийн хүрээлэнгийн Баруун бүсийн сургалтын төв |
Сумын хөгжилд иргэдийн оролцоо |
Төрийн ил тод хариуцлагатай байдлын чиглэлээр |
||
4 |
Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан Өвөрхангай аймгийн салбар |
|
5 |
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл |
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн ил тод, иргэдэд хүртээмжтэй байдалд мониторинг хийх |
6 |
Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөн (Улаанбаатар хот) |
|
7 |
Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Төв аймаг дахь салбар |
|
8 |
Нийгмийн тусын төлөө сан |
Иргэний танхимын журмын хэрэгжилтэд мониторинг хийх |
9 |
Олон нийтийн оролцоотой хөгжлийн төв (Орхон аймаг) |
Орхон аймгийн Иргэний танхимын үйл ажиллагаанд мониторинг хийх |
10 |
Хүний нөөц нийгмийн төлөвшил (Улаанбаатар хот) |
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөл байдлын үнэлгээ хийсэн байдалд мониторинг хийх |
Төрийн болон нийгмийн үйлчилгээ |
||
11 |
Ажил олгогч эздийн “Бизнес” холбоо |
Эмнэлгийн цахим бүртгэл |
12 |
Байгаль орчин, эрүүл мэнд төв |
Эмнэлэг, шүдний эмнэлэг, эмийн санд мөнгөн ус агуулсан багаж, хэрэгсэл хэрэглэж, борлуулж байгаа эсэхэд мониторинг судалгаа хийх |
13 |
Гэгээ мандал сан |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний соёл урлаг, биеийн тамир, олон нийтийн арга хэмжээний мониторинг |
14 |
Дашиндэм сан (Улаанбаатар хот) |
Хариуцлагатай түншлэл – 3 |
15 |
Марал элч сан (Улаанбаатар хот) |
Төрөлхийн гаж хөгжлөөс үүссэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээний хүргэлт, хүртээмжид мониторинг хийх |
16 |
Мэдээлэл шинжилгээ, үнэлгээний төв (Улаанбаатар хот) |
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж ба үйлчилгээний албан бус ханш |
17 |
Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Дорнод аймгийн салбар |
Иргэдэд олгох хүнсний эрхийн бичгийн хүртээмжид мониторинг хийх |
Уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт |
||
18 |
Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн |
Уул уурхайн хяналтын үйл ажиллагаанд мониторинг үнэлгээ хийх нь |
19 |
Ногоон Тэс ТББ |
Завхан аймгийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүргийн биелэлтэд болон төрөөс тавьж байгаа хяналтад мониторинг хийх |
Хүний эрхийн чиглэлээр |
||
20 |
Эрхэм журам – Хамтын хүч сүлжээ |
Цагдаагийн байгууллагын үйлчилгээн дэх хүний эрхийн хэрэгжилтийн мониторинг |