2014 онд шалгарсан төслүүд
Нээлттэй Нийгэм Форумаас төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангахад иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тавих хяналтыг нэмэгдүүлэх, улмаар хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн бус байгууллагуудын дунд жил бүр Мониторингийн нээлттэй тэтгэлэгт хөтөлбөр зарлан явуулдаг билээ. 2014 онд тус хөтөлбөрт оролцохоор нийт 50 төсөл ирүүлснээс Улаанбаатар хотод 10, хөдөө орон нутагт 13, нийт 23 төсөл шалгарсныг танилцуулж байна. Эдгээр байгууллага төр засгийн үйлчилгээний ил тод байдал, хариуцлагыг сайжруулах зорилгоор олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн төсөв, төрийн ил тод, хариуцлагатай байдал, уул уурхай газрын тос байгалийн хийн салбарт хөндлөнгийн хяналт хийх юм.
ННФ-ын 2014 оны Мониторингийн хөтөлбөрт шалгарсан төслийн жагсаалт
|
|
|
|
Байгууллагын нэр |
Сэдэв |
Төсвийн чиглэлээр |
||
1 |
Хөвсгөлийн хөгжил, дэвшилд (Хөвсгөл аймаг) |
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох , Мөрөн , Тосонцэнгэл, Түнхэл сумдын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих журмын хэрэгжилтэд мониторинг хийх (2012-2014 оны үйл ажиллагааг хамарна) |
2 |
Захиргааны Шинэ Санаачлага (Улаанбаатар хот) |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог үнэлэх |
3 |
Төр иргэн түншлэл (Орхон аймаг ) |
Сум хөгжүүлэх сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагналт, тэдгээрийн үйл явц дахь иргэдийн шударга хяналт, бодит оролцоо |
4 |
Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний Дархан-Уул аймгийн салбар |
ДарханУул аймгийн Шарын гол, Хонгор, Орхон, Дархан сумдын Сум хөгжүүлэх сангийн мониторинг |
5 |
Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Өвөрхангай аймгийн салбар зөвлөл |
Өвөрхангай аймгийн Сант, Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Сум хөгжүүлэх сангийн төсвийн зарцуулалтад мониторинг хийж тус сангийн хөрөнгийг журмын дагуу зарцуулдаг болгоход хувь нэмэр оруулах |
6 |
Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Дорнод аймгийн салбар зөвлөл |
Дорнод аймгийн 5 сумдын Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтэд иргэдийн сэтгэл ханамжинд тулгуурласан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх |
7 |
Улс төрийн боловсролын академийн Дорнод аймаг дахь салбар |
|
8 |
Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний Өмнөговь аймгийн салбар |
Ажил орлоготой иргэн |
9 |
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо (Улаанбаатар хот) |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагналтын явцад мониторинг үнэлгээ хийх "Чадамж" төсөл |
10 |
Итгэлийн бяцхан элч сан (Хөвсгөл аймаг) |
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Тариалан, Шинэ-Идэр сумдын Сум хөгжүүлэх сангийн зээл олголтын хэрэгжилтэд мониторинг хийх |
11 |
Онол арга ТББ (Улаанбаатар хот) |
Монгол Улсын 18 аймгийн Сум хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилт, олон нийтийн оролцооны түвшинг тодорхойлж, хяналтын тогтолцоог сайжруулах зөвлөмж гаргах |
12 |
Ховд Бат-Итгэл (Ховд аймаг) |
Ховд аймгийн Жаргалант, Манхан сумдын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагналт, энэ үйл явц дахь иргэдийн хяналт, оролцоонд мониторинг хийх |
Төрийн хариуцлага, ил тод байдлын чиглэлээр |
||
13 |
Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний Дорнод дахь салбар |
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан "Авьяас", "Ном" хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийх |
14 |
Сонгогчдын боловсрол төв (Улаанбаатар хот) |
|
15 |
Монголын чөлөөт нийгмийн ажилтны төв (Дорнод аймаг) |
Иргэний танхимуудын үйл ажиллагаанд харьцуулалт хийж, Иргэдийн оролцоог хангах үндсэн чиг үүргээ хэрхэн биелүүлж байгаа болон шийдвэр гаргах түвшинд иргэдийн санал тусгагдаж байгаа байдалд үнэлгээ хийх |
16 |
Сонгино бие даан амьдрах төв (Улаанбаатар хот) |
|
17 |
Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих "Төмөр" сан (Улаанбаатар хот) |
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн баталгаа зөрчигдөж байгаа шалтгааныг тодруулж, холбогдох хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтэд мониторинг хийх замаар осол эндэл гарах магадлалыг бууруулах |
18 |
Марал элч сан (Улаанбаатар хот) |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай боловсрол олгож буй сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүрэн хамрагдахгүй байгаа шалтгааныг тодруулах |
19 |
Хүний нөөц нийгмийн төлөвшил ТББ | |
Уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт |
||
20 |
Хил хязгааргүй алхам (Улаанбаатар хот) |
Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний 4.2 болон 4.9 заалтын хэрэгжилтэд мониторинг хийх |
20 |
Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг (Улаанбаатар хот) |
Газрын тосны салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилт, түүнд төрөөс тавих хяналтад мониторинг хийх |
22 |
Ногоон ертөнц байгаль орчин ТББ(Улаанбаатар хот) |
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүргийн биелэлтэд мониторинг хийх |
23 |
Их Бага Баяншарга ТББ (Улаанбаатар хот) |
Ашигт малтмалын хуулийн зарим зүйл заалт, зарим шинэ нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хууль, орон нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа байдалд мониторинг хийх |
24 |
Буйр нуур, Халхгол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн (Дорнод аймаг) |
Уул уурхай ба лицензийн өгөгдлийн санд үнэлгээ хийж, нутгийн иргэдэд хамаарах сангийн мэдээллийн жагсаалтыг тодорхойлох |