Мониторинг хийх Төрийн бус байгууллагуудыг урьж байна.
Нээлттэй Нийгэм Форумаас төрийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, хүний эрх, тэр дундаа эмзэг бүлгийн эрхийн хамгаалалтыг сайжруулах, хууль сахиулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, олборлох салбарт байгуулагдсан гэрээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавихaд иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна. 2015 онд мониторингийн төслийн саналыг дараах чиглэлээр хүлээж авна.
- Төрийн ил тод, хариуцлагатай байдaл:
- Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт;
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт;
- Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн үнэн бодит байдалд тавих хяналт;
- Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон төрийн албан хаагчид оногдуулсан хариуцлагын хэрэгжилт.
- Хүний эрх: Эмзэг бүлгийн эрхийн хэрэгжилт, тэдэнд төрөөс үзүүлж буй үйлчилгээ, түүний чанар, үр нөлөө, тодорхой хүний эрхийн асуудлаарх төрийн бодлого, түүний хэрэгжилт;
- Хууль сахиулах үйл ажиллагаанд иргэний нийгмийн хяналт, оролцоо: Цагдаагийн албаны тухай хуулийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага харъяалах Иргэний зөвлөл, оршин суугчид ажлаа танилцуулах (14.1.2-р заалт), Иргэний зөвлөл (21-р зүйл), олон нийтийн цагдаа (24-р зүйл), цагдаагийн байгууллагын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах үйл ажиллагаа (25-р зүйл) –тай холбоотой зүйл, заалтын хэрэгжилт, үр нөлөө;
- Олборлох салбарын гэрээний хэрэгжилт: Уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Тогтвортой байдлын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутгийн захиргаатай байгуулдаг гэрээний хэрэгжилт, үр нөлөө.
Төсөл шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлт:
- Тодорхой асуудалд төвлөрсөн байх;
- Мониторингийн шинэлэг тал, нийтийн эрх ашгийн асуудал мөн эсэх, мониторинг хийх нь хамгийн оновчтой шийдэл мөн эсэх;
- Мониторинг хийх хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлсон байх;
- Мониторингийн арга зүйн боловсруулалт оновчтой эсэх;
- Мониторингийн үр дүнд тулгуурласан нөлөөллийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх;
- Тухайн асуудлаар өмнө нь мониторинг хийж байсан бол дахин хийх болсон үндэслэлээ тайлбарласан байх;
- Тухайн байгууллагын мониторинг хийх чиглэлээр хуримтлуулсан туршлага, цаашид тогтвортой ажиллах сонирхол, боломж, байгууллагын зүгээс оруулах хувь нэмэр, мониторингийн төсөлд ажиллах хүн хүч, тэдний ур чадварыг харуулсан байх;
- Төсвийн бодитой тооцоо зэрэг болно.
Бүрдүүлэх материал:
- Мониторингийн төсөл ( ННФ-ын төслийн маягтын дагуу бүрдүүлнэ);
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэний нийгмийн сүлжээ бол хамтран ажиллах санамж бичгийг хавсаргах бөгөөд санамж бичигт дурьдсан төслийг удирдах байгууллагын гэрчилгээний хуулбар);
- Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 1 жилийн тайлан;
- Урьд нь гүйцэтгэж байсан мониторинг, судалгааны ажлын тайлан (хэрэв байгаа бол).
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 16.00 цаг
Жич: Мониторингийн тэтгэлгийн талаар мэдээлэл өгөх уулзалт ННФ-ын Хурлын танхимд 2015 оны 4-р сарын 8-ны өдрийн 15.00 – 17.00 цагийн хооронд болно.
Хаяг:
Жамьян Гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар – 14240
Утас: 313207 , Факс: 324857
Э-шуудан: [email protected]