Судлаачдыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна

A- A A+
Судлаачдыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна

СУДЛААЧДЫГ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь засаглалын хөтөлбөрийнхөө хүрээнд төрийн ил тод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, олон нийтэд цогц мэдээлэл хүргэх зорилгоор дараах сэдвийн хүрээнд судалгааны төсөл хэрэгжүүлж байна. Үүнд:

1. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалтыг боловсронгуй болгох;
2. Хөрөнгө орлогын мэдүүлгийн бодит байдалд үнэлгээ хийх;
3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулийн хэрэгжилт;

Дээрх сэдвийн хүрээнд тодорхой асуудал сонгон богино хугацааны бодлогын судалгаа, шинжилгээ хийх судлаачдыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. ННФ нь судалгааны зардлыг санхүүжүүлэхээс гадна судалгаанаас гарсан үр дүнг олон нийтэд хүргэх зэрэг нөлөөллийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой.

Сонирхсон судлаачид дараах материалыг бүрдүүлнэ:

  • Сонирхлоо илэрхийлсэн захидал (2 хуудаснаас ихгүй): Судалгаа хийх сэдэв, ач холбогдол, цар хүрээг товч дурдсан байна. Судалгааны сэдвээ сонгохдоо ННФ-аас өмнө нь хийсэн судалгааны болон бусад хөтөлбөрийн агуулгатай давхцуулахгүй байх нь зохимжтой бөгөөд энэ талаар хийгдсэн материалуудыг www.forum.mn цахим хуудаснаас үзэх боломжтой.
  • Судлаачийн CV буюу товч танилцуулга

Дээр дурдсан баримт бичгийг 2015 оны 5 сарын 8-ны Баасан гарагийн 16 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.