орон нутагт Хүний эрхийн хамгаалал, нөлөөлөл хийх чадавхийг бэхжүүлэх нь

A- A A+
орон нутагт Хүний эрхийн хамгаалал, нөлөөлөл хийх чадавхийг бэхжүүлэх нь

“Орон нутагт Хүний эрхийн хамгаалал,
нөлөөлөл хийх чадавхийг бэхжүүлэх нь”

сургалтын зар

ННФ-ын хуулийн хөтөлбөрөөс хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх, эрхийг хамгаалах, эрхийн төлөө нөлөөлөл хийх чадавхийг бэхжүүлэх зорилгоор 10 аймгийн нийт 40 ТББ-ынханд зориулан 2 шаттай сургалт зохион байгуулна. Тус сургалтыг 2015 оны 5-11-р сард хийхээр төлөвлөж байна..

Тус сургалтаар орон нутгийн ТББ-ын хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх, эрхийг үр нөлөөтэй хамгаалах, өөрийн орон нутагт хүний эрхийн нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах, энэ чиглэлээр бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах чадавхиа нэмэгдүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ.

Сургалтыг 2 бүсэд хуваан баруун бүсийг Ховд аймагт, төвийн бүсийг Орхон аймагт зохион байгуулах бөгөөд сургалтад Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн ТББ-ууд хамрагдана.

Эхний шатны сургалтыгХовд аймагт 2015 оны 5 дугаар сарын 20-22-ны өдөр, Орхон аймагт 2015 оны 6 дугаар сарын 3-5-ны өдөр зохион байгуулна.

Сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн ТББ-уудаас сонгон шалгаруулна. Нэг аймгаас нийт 4 ТББ сонгох бөгөөд тухайн орон нутагтаа үйл ажиллагаа тогтвортой явуулдаг байх нь чухал үзүүлэлт болно. Нэг ТББ-аас нэг ажилтныг л сургалтад хамруулна.

Сургалтад хамрагдах хүсэлт гаргагчид тавигдах шаардлага:

  1. Тухайн орон нутагт оршин суудаг байх
  2. Тухайн орон нутгийн төрийн бус байгууллагад тогтвортой ажилладаг байх
  3. Төрийн албанд ажилладаггүй байх
  4. Цаашид хүний эрхийн чиглэлээр ажиллах сонирхолтой байх
  5. Сургалтад хамрагдах хугацаанд өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр санаачлага гарган ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байх
  6. Сургалт болох аймагт очих боломжтой байх

Сургалтай холбоотой мэдээлэл, өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудаснаас авч үзнэ үү.

Өргөдлийн маягтыг татаж авах

Сургалтын удирдамж татаж авах

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015 он 5 дугаар сарын 11-ний өдөр, 18:00 цаг
Өргөдөл хүлээн авах цахим хаяг: [email protected]