“Шүүхийн үйл ажиллагаанд мониторинг хийх арга зүйг иргэний нийгмийн байгууллагад эзэмшүүлэх нь”
сургалтын зар
Нээлттэй Нийгэм Форум нь шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдэнд шүүхийн шинэтгэлийн үйл явцад хувь нэмрээ оруулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор шүүх эрх мэдлийн хүрээнд мониторинг, ажиглалт хийх арга зүйн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сургалтаар хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг ИНБ-уудад хэрэгцээтэй арга зүйтэй танилцуулж, өөрсдийн орон нутгийн хууль сахиулах байгууллага, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгийн мониторинг хийх чадварыг олгохыг зорьж байгаа болно.
2015 оны 8 сарын 5-7-ны өдөр Зүүн бүсийн сургалтыг Хэнтий аймагт зохион байгуулах бөгөөд Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ИНБ-ын төлөөлөгч нар хамрагдах боломжтой.
2015 оны 8 сарын 12-14-ний өдөр Өмнөд бүсийн сургалтыг Өмнөговь аймагт зохион байгуулах бөгөөд Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн ИНБ-ууд хамрагдах боломжтой.
Сургалтад хамрагдах оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлтээ илэрхийлсэн ИНБ-уудаас сонгон шалгаруулж байгууллага тус бүрээс дараах шаардлага хангасан 1 ажилтан оролцуулна. Үүнд:
- Тухайн орон нутагт оршин суудаг байх;
- Тухайн орон нутгийн төрийн бус байгууллагад тогтвортой ажилладаг байх;
- Төрийн албанд ажилладаггүй байх;
- Цаашид сургалтаар олж авсан арга зүйг хэрэгжүүлэн ажиллах сонирхолтой байх;
- Сургалтад хамрагдах хугацаанд өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр санаачлага гарган ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх;
- Сургалт болох аймагт хүрэлцэн ирж бүрэн хамрагдах боломжтой байх зэрэг орно.
Сургалтай холбоотой мэдээлэл, өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудаснаас авч үзнэ үү.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015 он 7 дугаар сарын 29-ний өдөр, 16:00 цаг
Өргөдөл хүлээн авах цахим хаяг: [email protected]