Монгол Улсын өрсөлдөх чадварын 2015-2016 оны
зэрэглэлийг танилцуулна
Дэлхийн эдийн засгийн форум жил бүр эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индексийн 2015-2016 оны тайлангийн дүнг 2015 оны 9 дүгээр сарын 30-нд дэлхий даяар танилцуулсан. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын түншээр 11 дэх жилдээ ажиллаж буй Нээлттэй нийгэм форум энэхүү тайланд багтдаг Монгол Улсын зэрэглэлийг танилцуулах гэж байна.
Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэдүндэслэдэг. Тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэн өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байна. Монгол Улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.Энэ удаагийн тайлангаас харахад манай улсын өрсөлдөх чадварын түвшинд ахиц гараагүй байна.
Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал 2015 оны 10 дугаар сарын 7-ны 11.00 цагаас MN-25телевизийн хэвлэлийн танхимд болох тул сэтгүүлч Та бүхнийг хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.
Нээлттэй Нийгэм Форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн
менежер Д.Оюунбадам
Холбоо барих утас: 313207