“Монгол Улсын 2016 оны төсвийн төлөвлөлт" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.
Нээлттэй нийгэм форумын зүгээс бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллийн дунд санал солилцох зорилго бүхий “Монгол улсын 2016 оны төсөв” сэдвийн дор дараах цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа тул Та бүхнийг хүрэлцэн ирж, мэдээлэл авахыг урьж байна.
- “Монгол Улсын 2016 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг 2015 оны 11-р сарын 3-ны Мягмар гаригт 14.30 цагаас Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд болно.
- “Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцэл, өрийн удирдлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг 2015 оны 11-р сарын 5-ны Пүрэв гаригт 14.30 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Нээлттэй нийгэм форум
Утас: 313207 (У.Энхцэцэгтэй ярих)