ӨГӨГДЛИЙН УУРХАЙ-2 МОНГОЛ УЛСЫН ОҮИТБС-ЫН 2012-2013 ОНЫ ТАЙЛАНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

A- A A+
ӨГӨГДЛИЙН УУРХАЙ-2 МОНГОЛ УЛСЫН ОҮИТБС-ЫН 2012-2013 ОНЫ ТАЙЛАНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий зэрэг байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгох нь түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС) нь нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төр засаг, орон нутагт төлснөө, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаж тэдгээрийг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулсан нэгдсэн тайланг гаргаж олон нийтэд ил тод болгох үйл явц юм. Одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 49 улс орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээр нэгдэн орж, тэдгээрийн 31 нь ОҮИТБС-ын шаардлагыг хангаад байна. Монгол Улсын Засгийн газар 2006 оны 1 дүгээр сард Засгийн газрын 1-р тогтоол гаргаж ОҮИТБСыг хэрэгжүүлэхээ албан ёсоор нийтэд зарласан юм. Мөн оны 9 дүгээр сард “Төлсөн авснаа нийтэл” буюу ТАН эвсэл нь Монгол Улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан. Монгол Улс 2006 онд ОҮИТБС-д нэгдэн орсноос хойш өнөөг хүртэл нийт 8 удаагийн нэгтгэл тайлан гаргаад байгаа бөгөөд хамгийн сүүлийнх нь 2013 оны санхүүгийн жилд хамаарч байна. 2014 оны санхүүгийн жилийн тайлангууд компани, Засгийн газрын зүгээс бэлэн болсон бөгөөд тэдгээрийг нэгтгэж зөрүүтэй мэдээллийг нягтлах ажиллагаа явагдаж байна. Ийнхүү уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, төрийн байгууллагуудад олгосон хандив тусламжаа нээлттэй зарлаж, үүнийг Засгийн газрын тайлантай харьцуулан харах болсноор өмнө нь тодорхойгүй, эсвэл хаалттай байсан олон мэдээлэл ил болж, байгалийн баялгийн засаглалыг сайжруулахад чухал үр нөлөө үзүүлж байна.

ӨГӨГДЛИЙН УУРХАЙ-2 МОНГОЛ УЛСЫН ОҮИТБС-ЫН 2012-2013 ОНЫ ТАЙЛАНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ татаж авах