Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт

A- A A+
Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт

Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт

Ш үүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой чиг үүрэг бүхий шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох баталгаа болдог тул ардчилсан нийгмийн аль ч үед анхаарлын төвд байдаг. Тийм ч учраас шүүгч нь хууль зүйн мэдлэг, ур чадвар, туршлага төдийгүй ёс зүй, зан чанарын хувьд бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байж, аливаа нөлөөнөөс ангид, хэнээс ч хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулж гагцхүү хууль, шударга ёсонд захирагдах учиртай. Эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал байдаг бөгөөд энэхүү зорилгыг хангахад шүүхийн томилгооны механизм чухал нөлөөтэй гэж үздэг. 1 Учир нь шүүгчийн үнэнч, шударга, хараат бус байдал нь шүүгчийг томилох механизмтай шууд холбоотой. Хэрэв шүүгч өөрийг нь томилсон, эсхүл сонгон шалгаруулах, томилох процесст оролцдог субъектүүдээс ямар нэгэн байдлаар хараат байх юм бол тухайн шүүгчийг шударга шийдвэр гаргана гэж найдах боломжгүй бөгөөд энэ байдал нь тухайн орны эрх зүйн тогтолцооны хүлээн зөвшөөрөгдөх чанарыг бүхэлд нь доош татдаг аюултай. Үргэлжлэл