“орон нутагт ХҮний эрхийн хамгаалал,
нөлөөлөл хийх чадавхийг бэхжүүлэх нь”
сургалтын зар
Нээлттэй Нийгэм Форумын хуулийн хөтөлбөрөөс орон нутгийн ТББ-ын чадавхийг бэхжүүлэх сургалтыг 11 аймгийн нийт 80 ТББ-ыг хамруулан 2016 оны 4-р сард хийхээр төлөвлөж байна.
Тус сургалтаар орон нутгийн ТББ-ын хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх, эрхийг үр нөлөөтэй хамгаалах, өөрийн орон нутагт хүний эрхийн нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах, энэ чиглэлээр бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах чадавхиа нэмэгдүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ.
Сургалтыг 3 бүсэд хуваан хийх бөгөөд Дорноговь аймагт Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай аймагт Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дундговь аймагт Дундговь, Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудыг хамруулна. Сургалтыг Дорноговь аймагт 2016 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдөр, Өвөрхангай аймагт 2016 оны 4 дүгээр сарын 12-14-ний өдөр, Дундговь аймагт 2016 оны 4 дүгээр сарын 18-20-ны өдөр тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сургалтын оролцогчдыг хүсэлтээ илэрхийлсэн ТББ-уудаас сонгон шалгаруулах бөгөөд нэг аймгаас нийт 5 ТББ сонгоно. Нэг ТББ-аас нэг ажилтныг л сургалтад хамруулна.
Сургалтад хамрагдах хүсэлт гаргагчид тавигдах шаардлага:
- Тухайн орон нутагт байнга оршин суудаг байх
- Тухайн орон нутгийн төрийн бус байгууллагад тогтвортой ажилладаг байх
- Төрийн албанд ажилладаггүй байх
- Хүний эрхийн чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байх
- Сургалтын туршид өөрийгөө хөгжүүлэх, бусадтай туршлагаа хуваалцах чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлсэн байх
- Сургалт болох аймагт очих боломжтой байх
Сургалттай холбоотой мэдээлэл, өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудаснаас авч үзнэ үү.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 17:00 цаг
Өргөдөл хүлээн авах цахим хаяг: [email protected]