Хамтын хяналт сүлжээ (Эрхэм журам ТББ, Ёст хэм хөгжил ТББ, Олон нийтийн хөгжлийг дэмжих үндэсний төв ТББ) нь ННФ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Цагдаагийн байгууллагын үйлчилгээн дэх хүний эрхийн хэрэгжилт” мониторингийг 2013 оны 4-р улиралд хэрэгжүүллээ. Мониторингийг цагдаагийн байгууллагын үйлчилгээ, орчин нөхцөл нь иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хангасан, тэдний тав тухтай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж чадаж буй эсэхийг тодруулах зорилгоор хийсэн бөгөөд стандартчилагдсан ажиглалт, асуулга, баримт бичгийн шинжилгээ, экспертийн, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх арга зүйг ашиглалаа. Мониторинг хийх цагдаагийн нэгжийг сонгохдоо гэмт хэргийн гаралт, оршин суугаа хүн амын тоо, оршин суугчдын амьдралын хэв маяг, амьжиргааны түвшин, соёл урлаг, боловсролын байгууллагын төвлөрөл, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж, Нийслэлийн цагдаагийн газар, СХД, СБД-ийн Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Төмөр замын цагдаагийн тасагт мониторинг хийлээ.
PDF -ээр харах : | ![]() |
Хэвлэн нийтэлсэн : | Нээлттэй Нийгэм Форум |
Сэдэв : | ![]() |
Файлын төрөл : | |
Он : | 2014 |
Түлхүүр үг : | мониторинг, цагдаагийн байгууллага, хүний эрх, эрх чөлөө, хүний эрхийн хэрэгжилт, гэмт хэрэг, хүн ам, шилжилт хөдөлгөөн, цагдаагийн байгууллагын үйлчилгээ |