Сайн байна уу?
Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй
"Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалтад
хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ удаагийн уулзалт 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 08:00 – 10:00 цагт
“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ БА ХҮНИЙ ЭРХ” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Уулзалтын зочноор Гүнж төвийн тэргүүн Ч.Ундрах оролцоно.
Өглөөний уулзалттай холбоотой лавлах зүйл гарвал 313207(ННФ), 262752 (ХЭҮК) утсаар холбогдоно уу.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хүндэтгэсэн,
Б.Хишигсайхан
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер