Сайн байна уу?
Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй
"Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалтад
хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ удаагийн уулзалт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08:00 – 10:00 цагт
“Тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны өртөг: Хүн худалдаалах гэмт хэргийн жишээн дээр”
“Эрүүгийн хууль – Зорчих эрхийг хязгаарлах ялыг гүйцэтгэх боломж” сэдвүүдийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Уулзалтын зочноор Хүйсийн тэгш эрхийн төв ТББ, Өмгөөллийн Номос ХХН оролцоно.
Өглөөний уулзалттай холбоотой лавлах зүйл гарвал 313207 утсаар холбогдоно уу.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хүндэтгэсэн,
Б.Хишигсайхан
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер