Сайн байцгаана уу?
Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй
"Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалтад
хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ удаагийн уулзалт 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 – 10:00 цагт
“Туул гол – Өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд
Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд болно.
Уулзалтын зочноор “Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан” ТББ-ын Тэргүүн А.Оюунчимэг оролцоно.
Та бүхэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагаас мэдээлэл авахаар хандсан туршлагаасаа хуваалцана уу.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хүндэтгэсэн,
Б.Хишигсайхан
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер