Монголын улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтын шинжилгээ

A- A A+
Монголын улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтын шинжилгээ

Намын бүтэц, зохион байгуулалт нь онолын хийгээд эмпирик түвшинд нягтлан судлууштай асуудал мөн билээ. Олон намын систем бий болоод удаагүй байгаа манай оронд намын бүтэц, зохион байгуулалт хэрхэн хэлбэршин, төлөвшиж байгаа нь өнөөдөр анхаарал татаж байна. Үүнийг тодруулахын тулд намын бүтэц, зохион байгуулалтын орчин үеийн хөгжлийн хэв загварыг товчхон авч үзэх нь онол, арга зүйн хувьд ач холбогдолтой юм.