Хөгжлийн банкийг тойрсон тулгамдсан асуудлууд
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7-р сарын 20-ны өдрийн 195-р тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн Банкийг байгуулан, улмаар тус оны 3-р улиралд багтаан зохих журмын дагуу үйл ажиллагааг нь эхлүүлэх болсон билээ. Хөгжлийн банк байгуулах шийдвэр ийнхүү гарсан ч өнөөгийн байдлаар олон нийт, татвар төлөгчдийн хувьд маш олон зүйл тодорхойгүй байна. Тус байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэл, санхүүжилтын эх үүсвэр, удирдлага, зохион байгуулалтын талаар иргэд, судалгааны байгууллагууд, иргэний нийгмийн дунд хэлэлцүүлэг явагдсангүй, тэдний санал бодлыг сонссон алхам хийгдсэнгүй гэж хэлэхэд болно. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тохиолдож болох аливаа сөрөг нөлөөллөөс ангид байхын тулд зайлшгүй анхааран авч үзвэл зохих асуудлуудыг багтаасан энэхүү товч зөвлөмжийг ННФ-аас боловсруулан гаргаж байна.
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны дэлгэрэнгүй тайлан
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны хураангуй
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Файлын төрөл: doc
Файл: /uploads/site/1126/res_mat/2015/Final copy of Comments on TT Draft Agreement Final.docx
Түлхүүр үг: