Хариуцлагатай төр: Санхүүгийн төвлөрөл, нутгийн өөрөө удирдах ёс
Манай улс нутгийн удирдлагын ямар тогтолцоотой байх өөрөөр хэлбэл, нутгийн удирдлага нь төв засгийн газрын төлөөний байгууллага, түүнд зөвлөх үүрэгтэй орон нутгийн иргэдийн сонгуулиар байгуулагдсан хурлаас бүрдэх үү, эсвэл нутгийн жинхэнэ бие даасан удирдлагатай байх уу гэдэгт хариу өгөх нэг мөр ойлголт өнөө хэр алга байна. Тийм ч учраас орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхмууд нь өм цөм шинжтэй, хүссэн үр дүнг тэр бүр авчирч чадахгүй байна.
Төвлөрлийг бууруулах нь эцсийн дүндээ улстөрийн шийдвэр юм. Тийм ч учраас улстөрийн хүсэл зориг нэн чухал. Энэхүү улстөрийн хүсэл зориг өнөөдөр бүрдэж байна гэж үзэх үндэстэй болжээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой хэмжээнд тусгалаа олжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар төлөвшүүлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болгох үүднээс Нээлттэй Нийгэм Форум, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран энэхүү форумыг зохион байгуулж байна. Форумаас гаргасан эмхэтгэлтэй танилцана уу.
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, ҮР АШИГ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ДҮНГЭЭС
"Ашгийн төлөө бус салбарын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал" Харьцуулсан судалгааны тойм
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2018
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2018/PoliticalFinanceinMongolia_Eng.pdf
Түлхүүр үг: Political Finance in Mongolia Assessment and recommendations Catalina Uribe Burcher and Fernando Casal Bértoa Political