Нээлттэй Нийгэм Форумын 2010 оны тайланг Та бүхэнд толилуулж буйдаа таатай байна. Энэ он бидний хувьд өмнө эхлүүлсэн олон чухал санаачилгаа бататган хэрэгжүүлэхийн зэрэгцээ бас ч гэж нэлээдгүй олон ажлыг шинээр эхлүүлсэн үр бүтээл арвин жил байлаа.
Юуны өмнө дурдахад 2010 онд Монгол Улс анх удаагаа НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд өөрийн иргэдийн хүний эрхийн төлөв байдлыг илтгэлээ. Энэхүү гүн гүнзгий ач холбогдол бүхий хэлэлцүүлэгт Монголын Засгийн газар Хүний эрхийн үндэсний илтгэл илгээсний дээр Монголын ТББ-ын Форумаас нийт 9 илтгэлийг хүргүүлсэн юм. ННФ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан ажлын хэсгүүд эдгээр сэдэвчилсэн илтгэлийг боловсруулсан бөгөөд олон улсын анхаарлыг шуурхай хандуулах шаардлагатай хүний эрхийн ноцтой эрсдэл бүхий асуудлыг сонгон тайлагнасан нь Монголын иргэний нийгмийн хувьд их туршлага хуримтлуулсан нэн чухал үйл явдал байлаа.
Бидний хийж бүтээсэн, бүтээхийг оролдон зорьж яваа үйл хэргийн тухай ээлжит тайлан мэдээлэлтэй Та бүхэн уншиж танилцаад санал сэтгэгдлээ хуваалцах аваас бид талархан хүлээн авах болно.
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, ҮР АШИГ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ДҮНГЭЭС
"Ашгийн төлөө бус салбарын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал" Харьцуулсан судалгааны тойм
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2018
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2018/PoliticalFinanceinMongolia_Eng.pdf
Түлхүүр үг: Political Finance in Mongolia Assessment and recommendations Catalina Uribe Burcher and Fernando Casal Bértoa Political